Нийгмийн

Ахин нэг хүүхэд явган хүний гарц дээр дайруулж амиа алдлаа

Өнөөдөр /2020.11.10/ өглөө 07.20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь Toyota Priuse маркийн автомашины жолооч Л нь мөргөж амийг нь хохироожээ.

Мөргүүлсэн охиныг яаралтай ГССҮТ-д хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас барсан байна. Ослын тухай тээврийн цагдаагийн албанаас тодруулахад осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд явган зорчигчид зам тавьж өгөөгүй, хурд хэтрүүлснээс болж осол гарсан гэв. Талийгаач охин автомашинд мөргүүлж, 10 гаруй метрт шидэгдсэнийг эх сурвалж хэллээ.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Хөөрхийдөө хүний нялх үр жолооч нэртэй ####уурчнаас болж эндчихжээ. Ум маани бадмихум. Явган хүний гарцаар хүртэл явах боломжгүй дайрчих гээд сигн####даад явуулдаггүй энэ ####уурчдыг яах вэ? Та минээ!!!

    1. Сумьяабазараа !!! таны сонгоглдог тойрогтУБ-т болж буй хамаг муу муухай хэргийн дийлэнх
      гарч байна.Анужин аан!!!дээдпсийн өмсгөлийн хээг хуульчлах гэж ухаан бодлоо чилээж суух хооронд сонгогдсон тойрог тань аваарь осол ####лаг гээд муу муухайн үүр болоод байгааг өдөр болгоны хэвлэлээр нэг бичигдэж байна. Эрхэм та юу бодож байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button