ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: Өндөр үр дүнтэй байгаа вакцинуудын үнэ болон давуу талууд

Үр дүн өндөртэй туршилтын вакцинууд үнийн хувьд харилцан адилгүй байна. Бид энэ удаа эдгээр вакцинуудын үнийг мэдээлэхээр бэлтгэлээ.

Мөн энэ ташрамд нэгэн сайхан мэдээ дуулгая. “Gavi” хэмээх байгууллага бага болон дунд орлого олдог эдийн засагтай 92 улсад вакцин худалдаж авахад нь туслахаар 2 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон байна. Уг санхүүжилтээс хүлээн авах боломжтой улсын дотор Монгол улс багтаж байгаа аж.

Pfizer/BioNTech

Гуравдугаар түвшний вакцины туршилтаас ирсэн шинэ хариугаар 95 хувийн үр дүн үзүүлсэн. Уг вакциныг удаан хугацаанд хадгалах, зөөвөрлөхийн тулд -70°C хэмтэй хөргөгчинд байлгах ёстой. Гэхдээ хэвийн хөргөгчний температурт 5 хоног хадгалж болох аж. Зөөвөрлөх болон хадгалахад тусгай багажууд хэрэг болох учир тэдний вакциныг зарим улсад түгээхэд хүндрэл үүсэж магадгүй гэнэ.

BioNTech фирмийн үйл ажиллагааг хариуцсан захирал Райан Ричардсон  “Бид ямар нэгэн инноваци хийхэд мөнгөн, хөрөнгө оруулалт шаарддаг гэсэн зүйлийг тусгаж, мөн одоогийн нөхцөл байдал ямар байгаа гэдгийг бодолцож үзсэн аль аль талдаа тэнцвэртэй олон хүртээлтэй үнэ тогтоохыг оролдож байна. Дэлхийн зарим бүсүүдэд үнийн зөрүүтэй зарна гэж төлөвлөж байгаа” гэжээ.

Тэд нэг тунг 20 доллараар худалдаж байгаа гэнэ.

Moderna

Тус компанийн mRNA-1273 вакцины үр дүн клиникийн урьдчилсан туршилтаар 94 хувийн үр дүн үзүүлсэн юм. Хоёр тунг дөрвөн долоо хоногийн завсартай тариулж байж үр дүнгээ өгдөг гэнэ.

Уг вакциныг зургаан сарын турш хадгалахын тулд -20°C хэмд байлгах ёстой бөгөөд энгийн хөргөгчний температурт 30 өдөр хадгалж болох аж.

Өнгөрсөн наймдугаар сард Moderna нэг тунг 32-37 ам.доллараар худалдана хэмээн мэдэгдсэн. Тэр үедээ, их хэмжээгээр худалдан авах тохиолдолд үнэ бууруулах талаар ярилцаж байгаа хэмээн Moderna-гаас мэдээлсэн байна.

AstraZeneca-Oxford

Уг вакцин дархлааны хариу урвалыг дэмждэг, аюулгүй үр дүнтэй болох нь хоёрдугаар түвшний туршилтаар батлагджээ.

Тус вакциныг хоёр тун тариулах ёстой бөгөөд одоо гуравдугаар түвшний туршилт явагдаж буй аж.

Одоогийн байдлаар хоёр тунг гурваас дөрвөн доллараар зарах төлөвлөгөөтэй байгаа аж.

AstraZeneca-н захирал Паскал Сориот арваннэгдүгээр сарын 5-ны өдөр “Бид цар тахлын үеэр вакциныг ашиг харахгүй дэлхий дахинд түгээх болно” хэмээн мэдэгджээ.

Johnson & Johnson

Johnson & Johnson корпорацын вакцин ганц тун хэрэглэдгээрээ бусдаас ялгаатай. Есдүгээр сард 60 мянган хүн оролцох клиникийн туршилт эхэлсэн, одоо ямар хариу гарахыг хүлээж байгаа аж.

Уг вакциныг энгийн хөргөгчинд хадгалж болдог бөгөөд нэг тунг 10 доллараар худалдаж магадгүй байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button