ДЭЛХИЙ

REUTERS: 2020 оны ОНЦЛОХ 20 гэрэл зураг

Энэ жил мөн ч их зүйл болж өрнөжээ. 2020 оны төгсгөл хаяанд ирж буй эл мөчид Reuters агентлаг дараах гэрэл зургуудыг онцолсон байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Флорида мужийн Сесил онгоцны буудал дээр сонгуулийн кампанит ажлаар ярьж буй нь (2020.09.24)

Мехико хотод болсон жагсаалын үеэр феминист эмэгтэй цагдаагийн бамбай дээр шүршдэг будгаар будаж буй агшин (2020.09.27)

46 дахь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хариуг мэдээний агентлагууд зарласны дараа (2020.11.07)

Ливаны зэвсэгт хүчний цэрэг Бейрутэд болсон дэлбэрэлтийн дараах нуранги дундуур алхаж буй нь (2020.08.07)

Миннеаполис хотын Цагдаагийн хэлтэст гал тавьж буй жагсагч нар (2020.05.25)

Оскарын шагналаа сийлүүлж дуусахыг хүлээж буй Брэд Питт (2020.02.09)

Турк улсын Измир хот дахь Алиага онгоц задлах газарт буй аялалын хөлөг онгоцууд (2020.10.02)

Өмнөд Солонгосын Ханам талбайд зураг авж буй эмэгтэй болон түүнд тусалж байгаа найз нь (2020.10.13)

Патриция Макколски болон түүний нөхөр Марк Макколски нар эдлэн газарт нь хууль бусаар орж ирсэн жагсагч нарыг хөөж буй мөч (2020.06.28)

Австралийн Куррованд гарсан түймрийн утаа салхинд туугдахыг харж буй Нэнси Аллень болон Брайн Аллень нар (2020.01.04)

Бангкокод болсон Засгийн Газрын эсрэг жагсаалын үеэр цагдаа нарыг түлхэж буй 52 настай Анурак Жеантаванич (2020.10.16)

Калифорнийн Кардиффд давалгаан дээр тэшиж буй залуу (2020.01.07)

“Black Lives Matter”-н жагсагч Патрик Хатчинсон гэмтсэн жагсаал эсэргүйцэгчид тусалж буй нь (2020.06.13)

62 дахь Грэммигийн шагналд ирсэн Билли Эйлиш (2020.01.26)

Кино продюсер Харви Вайнштейн бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шүүгдэхээр Нью-Йорк хотын шүүх дээр ирж буй нь (2020.01.09)

Лемайр сувгийн ойролцоо хөвж буй мөсөн уулан дээр бөөгнөрсөн оцон шувууд (2020.02.06)

Венесуэлын Үндэсний Ассемблейн хашааг давж буй эсрэг намын Удирдагч Хуан Гуайдо болон хуульчид (2020.01.05)

Англи улс Европын Холбооноос гарсан өдөр (2020.01.31)

Ерөнхийлөгч Дональд Трампын илтгэлийн хуудсыг урж буй Нэнси Пелоси (2020.02.04)

Оклахома-ситид саналын хуудсаа өгөхөөр дугаарлан зогсож буй иргэд (2020.11.03)

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button