Өчигдөр /2020.12.02/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, Нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр байсан.
Гэвч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал гаргаснаар хойшлуулсан юм. Тэрбээр “Хуулиараа УИХ-д гишүүний орон гарснаас хойш 50 хоногийн дотор нөхөн сонгуулийн товыг тогтоох ёстой. Энэ хугацаа нь арванхоёрдугаар сарын 13-нд дуусна. Бэлтгэх, дотроо ярилцах зүйлс их байна. Иймд дараа долоо хоног руу хойшлуулъя” хэмээсэн юм.
Сануулахад, тус 28-р тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Сумъяабазар Нийслэлийн захирагч, Улаанбаатар хотын дарга болсон. Ингэснээр түүний оронд суух УИХ-ын гишүүнийг тодруулах нөхөн сонгууль явуулах ёстой байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.