УЛС ТӨР

Н.Алтанхуяг: 5.6 тэрбум төгрөг юу юм бэ, 48 ААН-дээ өгчих л дөө

УИХ-ын чуулган хуралдаж байна. Үүгээр яг одоо Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах асуултыг асуулаа.

“ЖДҮХС-гийн сонгон шалгаруулалт явагдсан. Үүгээр 48 ААН, 5.6 тэрбум төгрөгөө авч чадахгүй үлдчихлээ гэж над руу мессеж бичлээ. 5.6 тэрбум юу юм бэ, өч төчнөөнөөр нь иддэг биз дээ. Энэ ААН-үүдэд санхүүжилтийг нь өгчих, яаж шийдэх вэ гэдгээ бүр тодорхой хэлж өгнө үү”

Үүнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Шалгарсан 64 ААН-д 9.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. ЖДҮХС-нд 15.6 тэрбум төгрөг байгаа. Надад мөн адил энэ тухай мессеж ирсэн. Энэ 48 ААН-д ямар асуудал учирсныг, 5.6 тэрбумын санхүүжилтийн асуудалтай нь тодруулаад, эргэн хариу хэлье” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-03 15:38

Дээгүүр сэвж, дэндүү их мөнгөөр туйлж явсан Н.Алтанхуягт бүр 5,6 тэрбум төгрөг юу ч биш байх нь аргагүй ч юмуу. Юу ч гэхэв дээ

Ад түмэн
Ад түмэн
2020-12-03 16:32

Авилгачдаасаа с�##�ж чадахгүй юм.

Зочин
Зочин
2020-12-04 08:13

5.6тэрбумыг 5хан ЖДУчин аваад ломбард ажлуулсан биздээ.тэгвэл 48Аж ахуйд өгвөл тэдний дор хаяж 40 нь ашигтай юм хийнэ шүүдээ.

Холбоотой мэдээ

Back to top button