НИЙГЭМНИЙСЛЭЛ

“Амар” зочид буудалд сувилагчид хамгаалалтын хувцсаа солихгүйгээр бүх өрөө дамжиж халуун үздэг байжээ

Франкфуртаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг баянзүрх дүүрэг, Кино үйлдвэрт байрлах “Амар” зочид буудалд тусгаарласан бөгөөд хэд хэдэн хүнээс халдвар илэрсэн гэж бид мэдээлсэн.

Тэгвэл тэднийг нүүлгэн шилжүүлжээ. Тодруулбал “Амар” зочид буудлаас холгүйхэн Офицеруудын ордны орчимд байрлах “World Mongolia” зэрэг гурван зочид буудалд хувааж тусгаарлажээ.

Тухайн иргэд Франфуртаас ирэхдээ шинжилгээ өгч сөрөг хариу гарсан учраас ирсэн аж. Харин ирснээс хойш 2-3 удаа шинжилгээ өгөхөд мөн сөрөг гарчээ. Харин тусгаарлалтаас гарахын өмнөх шинжилгээгээр коронавирус илэрсэн учраас Монголд ирээд тусгаарлах байр, эсвэл эмчээс халдвар авсан гэж үзэж байгаа юм байна.

Тусгаарлагдаж бй эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголд ирээд халдвар авсан байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь “Амар” зочид буудалд цэвэрлэгээ үйлчилгээ муугаас гадна нэг өрөөнд гурван эмч, сувилагч зэрэг орж ирж шинжилгээ авдаг, хоол аягалж өгдөг хүн нь нэг л бээлийгээрээ бүх хүний аягыг бариад буцааж өгдөг. Түүнчлэн сувилагчид орж ирж халууныг нь үзэхдээ нэг л бээлий өмсдөг, түүнийгээ сольдоггүйгээр барахгүй нэг  л хамгаалалтын хувцастай бүх өрөөгөөр дамжиж явдаг байна. Бид энэ асуудлаар эх сурвалжаас авсан ярилцлагаа тун удахгүй хүргэх болно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Хамга########тын хувцасыг өрөөнд орох болгондоо яаж солих вэ дээ!
    Давтан шинжилгэнүүдэд бүр 3дах 4дөх дээрээ илэрдэг л юм байхчивлээ.

  2. дэлгүүрийн кассууд бас үүнд хамаатай шүү. Бээлийтэй гараар бүх хүнд үйлчилнэ бээлий нь бүүр хар х####тар болчихсон

  3. Uruu bolgond beelii maskaa solino gej yu baihav huvi hun uuruu mash sain ugaaj tseverlej maskaa zuuj hamgaalah yostoi tegeed ch olon honogiin daraa ilerch baigaa gesen bu###d buruug uguhuus umnu uursudduu dugnelt hiu

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button