
2018 оноос дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодроод буй Япон улсын иргэн Канэ Танака энэ сарын 2-нд 118 нас хүрлээ.

Өдгөө Фүкүока дахь асрамжийн газарт амьдардаг тэрбээр бусад ахмадуудын хамт төрсөн өдрөө тэмдэглэжээ.

Токиогийн олимпын наадмын галт бамбарын буухианд түүнийг оролцох талаар зарим хэвлэлд мэдээлжээ. Канэ Танака галт бамбар барин, тэргэнцэрээр 200 метр туулах гэнэ.
Г.ЖАРГАЛ