Үнэгүй татаж авах ном: “Z” үеийнхний цэгцтэй боловсролд зориулав

Цахим ертөнц нэгэнт хөгжиж, байр сууриа бат эзэлсэн цаг үед төрсөн “Z” үеийнхний тухай сэдэв дэлхий даяар яригдаж байна. Тэд ерд удахгүй нийгмээ нуруун дээрээ үүрч, урагш чирэх боловсон хүчин болцгооно.
Хэт их ч гэж болох мэдээллийн урсгал дунд “Z” үеийнхэн амьдардаг. Энэ дундаас мэдлэг, боловсрол бас төлөвшлөө олж авах процесс нь тун ярвигтай, хэлэлцэх шаардлагатай асуудал болоод буй. Нэн их мэдлэгийн эх үүсвэр дунд байгаа боловч яг цэгцтэй, 21-р зууны иргэн болоход хэрэгтэй мэдээлэл олж авах боломж нь тэдэнд хомс.

Эдийн засагч Ч.Отгочулуу “Z үеийнхэнд” нэртэй уг нимгэхэн номдоо уг концепцыг барьжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гол үйл явдал, нээлт, санаа, философиудыг шингээж, зүг чигийн товч бичиг болсон тус номыг үнэгүй, цахим хэлбэрээр унших линкийг хавсаргалаа.
Энд дарж татаж авна уу.
Г.САНСАРМАА