Монгол мөнгө Эрээний гаалийн хашаанд “ОВООРЧ”, хэзээ хахуульдахыг хүлээж “ХЭВТЭНЭ”

ЗАМЫН-ҮҮДЭД ЮУ ӨРНӨӨД БАЙНА ВЭ?
Сүүлийн үед Эрээн-Замын-Үүдийн боомт дээр том тэрэгний бөөгнөрөл үүссэн, гаалийнхан жолоочдоос 2.5 сая төгрөгийн хахууль авч байна гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал Замын-Үүдээр ачаа оруулах асуудлыг шийддэг хүмүүс цаашаа гарахад 2.5 сая, наашаа орж ирэхэд 2.5 сая төгрөг хахуульд авч “бурзайж” байгаа талаар тэнд ажиллаж буй жолооч нар, ачаа бараагаа хүлээж буй хүмүүс ярьцгааж байна. Тиймээс Замын-Үүдэд яг юу өрнөөд байгааг сурвалжиллаа.

МӨНГӨӨ ТӨЛЖ АЧААГАА ЗАХИАЛСАН ХҮМҮҮС МОНГОЛ ЖОЛООЧООР АЧУУЛАХ ЭРХГҮЙ БОЛТОЛ ХЯТАДУУД "ДАВАРЧЭЭ”
Монгол Улс дотооддоо коронавирус алдсантай холбоотойгоор Хятадын талаас таван заалт бүхий мэдэгдэл манай талд хүргүүлсэн байдаг. Тэр таван заалтын тавдугаарт “хоёр талын сорьцын шинжилгээг үндэслэн жолоочийг нэвтрүүлнэ” гэсэн байсан аж.
Гэвч манай талаас нэгдүгээр заалт буюу Эрээн рүү 50 сэлгээний жолооч оруулж өдөрт 150 машин явуулна гэсэн заалтаар шийдвэр гаргуулчихсан аж. Өөрөөр хэлбэл Монголын талаас нэг ч жолооч Эрээн рүү нэвтрэхгүй. Харин Эрээнд сэлгээний жолооч нэртэй байрлуулахаар болсон 50 жолооч Хятадын талаас Монгол руу ачих ачаатай машиныг хятад жолоочоос шилжүүлж, замын дундаас сэлгэн барьж наашаа Замын-Үүдээр оруулж ирдэг, буцаад Хятадаас ачаа ачих машиныг унаад явдаг болжээ.
Замын-Үүдэд үүнээс үүдэж маш олон асуудал үүсч эхэлжээ. Тодруулбал дээрх шийдвэр нь Монгол талд боломж муутай, төр иргэдийнхээ өмч, бизнест шууд халдсаныг Замын-Үүдэд урт оочер үүсгээд буй жолооч нар хэлж байна. Олон мянган тээвэрчид эсэргүүцсэн ч Хятадын талын шийдвэр гээд сумын онцгой комисс халгаагаагүй гэх.

Ингээд онлайнаар оочер бүртгэж, зохиомол оочер үүсгэснээр нөгөө албан бичгийн, тусгай зөвшөөрлийн гэх оочер дайрдаг хахуулийн үүд нээгдэж, иргэдийн хүлээлт үүсчээ. Улмаар Монгол руу ачаа ачих машины ХОМСДОЛД орох тэр мөчийг хятадууд ашиглан тээврийн хөлсөө өсгөсөн байна.
Ингээд тээврийн хөлс өсөнгүүт монгол жолооч нар хүссэн хүсээгүй машинаа сэлгээний жолоочид бариулж, Эрээн рүү оруулаад эхэлсэн байна. Урагшаа орсон машин дөрвөн хүний гар дамжин эргээд замын үүд орж ирэхэд эвдрэл гэмтэл ихээр ҮҮСЧ, сүүлдээ ачаатай хоёр ч машин унаж онхолджээ. Хэрвээ жолооч өөрөө машинаа бариад орвол ийм эрсдэл үүсэхгүй байсан бөгөөд нэмж сэлгээний жолооч нарт мөнгө төлөхгүй. Ачааны үнэ тэнгэрт хадахгүй. Жолооч нарын эсэргүүцээд байгаа буруу шийдвэр гэдэг нь ерөөсөө л энэ. Энэ байдал даамжирвал иргэдийн ачаа Эрээний гаалийн хашаанд овоорч, мөнгө нь царцах, авсан бараа нь үнэгүйдэх, олон худалдаачид дампуурах шалтгаан болох нөхцөл үүсчээ. Сүүлдээ Хятадууд карго ажиллуулдаг нэртэй монгол хүний ачааг авч бөөгнүүлээд монгол жолооч ачих гэхээр өгөхөө больжээ. Өөрөөр хэлбэл хятадын каргоны өмч шиг л болсон байна. Мөнгөө төлж ачаагаа захиалсан хүмүүс монгол жолоочдоо өгөөд ачуулах эрхгүй болтол Хятадуудыг давраажээ.

-АЛБАН ТООТ ЦОХООД ЯВУУЛСАН АЛБАН ТУШААЛТНЫ АРД ХЭН БАЙДАГ ВЭ ГЭДЭГ Л СОНИН-
Тээвэрчдийн төлөөлөл хахууль үнэхээр бодитоор байгаа эсэх талаар бидэнд мэдээлэл өгөхдөө “Хахууль өгсөн авсан бодит баримт мэдээж олдохгүй. Гэхдээ тусгай зөвшөөрөл албан бичгээр гарсан бүх машины ачааны бүрдүүлэлт гаалийн мэдээллийн санд хадгалагдаад үлддэг. Яг цохолтын ачааг ачсан уу гэдэг нь тэндээс шалгавал мэдэгдэнэ.
Өвөрмонголчууд тээврийн хөлс тогтоож, тээврийн хөлсөөрөө дамжуулсан байх магадлал их бий. Ер нь албан тоот цохоод явуулсан албан тушаалтны ард хэн байдаг вэ гэдэг л сонин. Тэр зуучлагч хүн л тээврийн хөлсөөр дамжуулж авилгаа авч өгөлцөх боломжтой. Их л нарийн шалгаж хөөж байж л илрэх байх даа. Дээр нь нэмж хэлэхэд замын үүдийн гааль төрөл бүрийн ачаа ачсан машин буюу каргоны түүвэр ачаа ачсан машинуудад журмаар нь бүрдүүлэлт хийлгэхгүй тохирох маягтай гаргасан тохиолдол зөндөө байдаг. Тийм учраас Эрээний Өвөрмонголчууд ачаа бараанд эзэн сууж монгол жолоочийн ажлыг булаасан. Бүрдүүлэлт хийгээд гардаг компанийн ачааг гаальтай гэж аваад татвараас зугтаалгаж гаргадаг гээд мэргэжлийн хүмүүс шалгалт оруулбал асар их зөрчил энд байдаг” хэмээсэн юм.
Мөн тэрбээр “Замын-үүдэд ажиллаж буй жолооч нар бүтэн жил улс орны ачааны эргэлтийг хийж тээвэрлэлтийн ажлаа нэр төртэйгээр гүйцэтгэж явахдаа нэг ч вирус эх орондоо тээж оруулаагүй юм шүү. Гэтэл манай дарга нар 50 жолооч бэлдэж урд 30 хоног байршуулж, өчнөөн олон хүний үнэтэй хөрөнгийг сэлгэж ачих нэрээр үнэгүйдүүлж, тоглуулж байгаад харамсаж байна” хэмээн үгээ дайсан юм.

ИРГЭН Э: 10 САЯАР БАРАА ТАТЧИХААД КАРГОНЫ ХӨЛСӨНД 4 САЯЫГ ӨГЧХӨӨР НАЙМАА ХИЙСНИЙ ЯМАР ХЭРЭГ БАЙХ ВЭ
Бид тээврийн жолоочдын төлөөллөөс гадна Эрээнд гацсан каргогоо авч чадахгүй яваа монгол бизнесмен залуутай мөн холбогдож мэдээлэл авлаа. Тэрбээр Эрээнд гацсан каргогоо авах гэж Замын-Үүдэд очоод бараг сар болж буйгаа дуулгасан юм.
Та каргогоо авч чадахгүй сар болж байгаа юм уу. Яг Ямар асуудал үүсээд байна вэ?
Тээврийн хөлс нь ердийн үеийнхээсээ 3-4 дахин өссөн. Монгол жолооч нарыг Эрээн рүү нэвтрүүлэхгүй байгаа шийдвэрээс болж хятадын талаас тээврийн үнэ хөлсөө огцом өсгөсөн юм байна. Тэгээд мөнгөө өгсөн нэгнийх нь ачаа барааг наашаа ачуулж явуулдаг ийм л байдалтай байна.
Каргоноос ачаагаа авахаар очсон олон монголчууд байна уу?
-Байлгүй яах вэ дээ. Өдөрт хэдэн зуугаараа карго авч байна. Авч байгаа хүмүүс маш их бухимдалтай байна. Дэлгүүр талхныхаа үнийг шууд нэмбэл ямар байх вэ. Түүнтэй адил нэг сая төгрөг төлж авдаг ачаагаа 4 сая төгрөг төлөөд ав гэхээр ямар байх вэ. Ачаагаа авч ч болохгүй, хаяж ч болохгүй байдалд олон хүн ороод байна. Одоо бүр Эрээндээ карго нь овоороод, хятад жолооч нар нь өндөр үнэ хэлснийг нь ачаад, бусдыг нь хашаандаа овоолчихсон байдалтай байгаа юм билээ. Ачаа бараа зөөдөг, наймаа хийдэг маш олон хүн энд хохирч байна.
-Хахууль өгч бараагаа ачуулах асуудал үүсээд байгаа юм уу?
-Тэрийг бид мэдэхгүй. Өгч байгаа бол бидний ачааг зөөж байгаа карго л өгч байгаа байх. Ачаагаа хурдан авахын тулд мөнгө төлөөд байгаа сураг байна билээ. Тэгээд карго нь биднээс авах ачааны үнээ нэмээд байхгүй юу. Миний хувьд Замын-Үүдэд ачаагаа авах гэж ирээд сар болж байна. Энд байрлах газар, хоол унднаас авахуулаад зарлага маш их байна. Ачаагаа авах гэхээр өндөр үнэ төл гээд байдаг. Тиймээс байдал сайжиртал бараагаа байлгаж байхаас л гэж бодож байна. Цаанаас арван сая төгрөгөөр бараа татчихаад каргоны хөлсөнд 4 саяыг нь өгчихөөр наймаа хийгээд ямар хэрэг байх вэ дээ.

-ЗАМЫН-ҮҮДЭД ХАХУУЛЬ БАЙГАА ЭСЭХИЙГ ЦЕГ БОЛОН АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-
Өчигдөр шадар сайд Я.Содбаатар энэ асуудалд тайлбар хийсэн. Тэрбээр “Замын-Үүдийн боомтоор арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл өдөрт дунджаар 25 машин явж байсан. Халдвар гараагүй, энгийн үед Замын-Үүдээр өдөрт 220 машин орж, гардаг. Одоо тэгэхээр 10 дахин бага машин явж байгаа. Үүнийг дагаад хоёр талд ачааны бөөгнөрөл үүссэн нь үнэн. Арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс Монгол болон Эрээний талд 14 хоног тусгаарлагдаж, PCR шинжилгээ өгсөн нийт 28 хоног тусгаарлагдсан жолооч нар ээлжинд гарч эхэлсэн. Энэ өдрөөс хойш өдөрт 100-150 машин хилээр гарч байна.Тийм учраас Замын-Үүд дээрх бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд шилжинэ.
Хахууль өгч, авч байгаа эсэх асуудлаар ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна. Иргэдийн хардаад байгаа авлига байгаа бол мөрдөн шалган ажиллагааны үеэр илрэх байх. Тухайн хүмүүст нь хариуцлага тооцох байлгүй дээ” хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ухаангүй ноёны ургашгүй �##�бат гэж
Unendee zamiin ,uudiin manai mongoliin tal l mungu avch naash ni gargaj bfa yum bnlee shuuu. Uher mongoliin gaaliin ajilchdiig hytduud buur gaihaad . Mongol uls chin avilgachdaar duurtsen gazar yum bn gd yriltsaj bn gesen.
Ухаангүй ноёнд урагшгүй �##�бат гэж. Хүчгүй, авлигачнаар дүүрсэн төртэй улсад иргэд нь улам хоосорч ядуурах нь ойлгомжтой шүүдээ. Шийтгэл оногдуулах байлгүй гэчихжээ. Ийм бөөрөнхий, арчаагүй сайдууд пиг дүүрчихсэн монголын төр мөн ч хөөрхийлөлтэй. Тэгээд засгаа УДИРДАЖ чадахгүй бгаа Ерөнхий сайд гуай юугаараа оны шилдэг УЛСТӨРЧ болоод бгаа юм бол доо. Шагнуулж, цоллуулахдаа ичдэг ч болоосой. Ичих нүүргүй, шун�##�ын сэтгэлээр эх орноо худ�##�дсан сайд, ноёдууд. Эх орноо зараад дуусгачихв�##�үр хүүхэд нь хаана амьдрах юм бол доо. Оюунхорол шиг гадаадад амьдрах уу. Тэнд тэр мөнгөтэй бж болох ч хэзээ тэр улсын иргэн шиг бүрэн эрхтэй бж чадахгүй гэдэг нь харин ч нэг үнэн юм бхаа
Га�##�ь ачаа бараанд хамаагүй шүү дээ. Татвар төлсөн эсэх, хориотой бараа байгаа эсэхийг л ш�##�гана. Ачаа тээврийг өөр газрууд ш�##�гана шүү дээ. Сонин юм ярьцгаах юм. Тээвэр зохицуулах газар ту�####�а шүү. Хилийн мэргэжлийн хян�##�т гэж байгууллага, хилийн байцаан ш�##�гах гэх мэт олон байгууллага байгаа хөөe.
Site AL гэсэн үеийг устгадагаа болиулмаар байна. Бүх коммент-ууд ойлгомжгүй болж байна ш дээ
Монголын т�##�ын хариуцлагагүй байд�##� харагдаж байна.Юаньны ханш тависан дээрээс нь тээврийн зард�##� 2-4 дахин өссөн шүү.Эрээнд суугаа консул монголыг төлөөлж буй хүмүүс өөрсдийгөө бодно уу гэхээс монголоо бодохгүй юм
яг л үнэн байдлыг бичсэн байна. хөндөх ёстой асуудлын нэг болоод байсан юм. чоно борооноор гэгчээр энэ хүнд хэцүү үеийг д�##�имдуулан эрх мэдэлтэй нэгэн нь мөнгө олох арга хэрэгсэлээ болгож байгааг ард түмэн хараад дуугүй сууж яаж чадах бэ дээ. үүний ард хэсэг тээвэрчдийн амьдр�##� биш нийт монголчуудын амьдр�##� хүнд байд�##�д орж ядуур�##� уруу уруудаж байгааг харах нүдтэй төрийн ш�##�г�##�т үнэн байгаасай даа.
Гаргах шийдвэр нь ямар үр дагавартай байх вэ гэж бодож үзэлгүй юм хийх юм.
Одоо авах ёстойгоо яаж ийгээд аваад ер нь хилээ хаахад яасан юм бэ дэлхийд ганц хятад юмуу 70 аад оны сүүлээр хятадууд бас ингэж даварч ил байсан монгол хилээ хааж чанг�##�аад л өөрсдөө эх орондоо үйлдвэр ХАА гаа хөгжүүлээд л болоод л байсан 88 онд өөрсдөө гуй хилээ нээе сайн сайхан байлгая гээд л хилээ нээж түүнээс хойш бага сан орж гарч байгаад л 90 оноос хойш монголчууд эрээн дээр даам байсан шүү дээ хэзээнээс ингэж сүрхий болсоныг мэдэх юм �##�га хилээ хаагаад хагас жил болход л өөрсдөө гуйгаад хонь шиг номхон болдог юм угаасаа Монголоос өөр тэднийд түүхий эд билэн бараа 100% худ�##�даж авдаг орон дэлхийд байхгуй монголоос бусад улс хятад бараанд асар өндөр татвар ноогдуулж маш сайн ш�##�гаж ш�##�гааж байгаад оруулдаг юм байна лээ ...ер нь хилээ хаахад яасын тодорхойгүй хугацаагаар ...хилээ хаах хэрэгтэй ...
Dampuu turtei ard tumen udahgui bool bolno gedgee meddeg bolov uu?! Ur'd zugiin neg nuhur avgai huuhniig n' ezen, uuruu bool n' boloh tsag mun ch oirhon boljdee. MAN-s iim l ur dun garna daa. Tedend eh oron hamaagui bolson sh dee...
Аль эртнээс ганзгын наймаа эхлээд л монголчууд өөрийн улсын га�##�ь, хилийн ш�##�гах ажилтнуудад хээл хахууль өгч орж, гарсаар ирсэн шүү дээ. Одоо л ийм болж байгаа юм шиг битгий мэдэн будлиад байгаач. Ялангуяа хөөрхий ганзгын наймаачдыг Эрээний га�##�ь тоохгүй нэвтрүүлж байхад монголын га�##�ь л үйлийг нь үздэг шүү дээ. Яг тамын тогооны үлгэр шиг. Ийм арчаагүй төр засагтай монгол хэзээ ч өөдлөхгүй нь тодорхой. Хятадын боол болхоос яахав дээ. Иргэдээ өмөөрч хамга�##�ах ч чад�##�гүй тар шүү дээ.
Ta nar hujaag yaj barahav dee hujaagaas yum avahaal bolichih
Үам тээврийн сайд минь дээ!! Ажлаа барөхгүй бол өөр хүнд өгөөч дээ.Ингэж ч манан х�##�аах гэж!! Эрээнд суугаа консул нэртэй мануурай минь төсвийн мөнгөөр нааанаа б�##�анцгаа хийгээд ганц тээвэр зохицуулчихаж ч�##�ахгүй бөглөөс болж суугаа юм!
Ийм л байна даа манай төрийн байгаа байд�##�
Одоо ш�##�г�##�тынхаа тайланг судлаад сууж байгаа
Аргагүй шүү дээ төр бас авилг�##�д идэгдсэн ,хужаад юу ч хэлж чадахгүй иргэдээ хужаад доромжлуулж байгаа юм. Одоо монголчууд минь өөрийн бодолтой улс төрийг сонгож сурах цаг болсон �##�ийн болгон МАН сонгож ийм урагшгүй өдрийг өнгөрөөж байхав энэ сайн бод, ахиад сайн бод
Хариуцлага тооцдоггүй, ажил хийдэггүй, ц�##�гар Төрийн нүүр царай. Өөрсдөө ашиг хонжоо хайж "идэж уухын" төлөө байхад Албат нар нь яаж зүгээр байхав дээ. Нийлээд ч сүлбэлдэж байгаа нь юм бүр дээр л ил болоод байна ш дээ. Хэний төлөө Юу хийх гэж сан�##� луйвардаж, сууд�##� бөглөж суунаа, НӨХДҮҮД ЭЭ???
Урд бол нэмээд байсан юм байхгүй гэсээн манай хилээр ороход л асууд�##� байгаа гэж байсан тэгээл тээврийн зард�##� өсөж байна
Hyatadiin hilee haagaach. Korona oruulaad bg ch yum biluu! Enhsarand hujaa bsns ehleleteigj bichsen bsn shuu! Mongolchuud hytad ruu garch ordoggui bhd bolood l bsn shdee. Uursduu yumaa hiij surah,eswel oros ANU,Europoos huns baraagaa awch bolnoo. Odoo ch humuus interneteer gutal huwtsasaa zahialj awaad l bj bn shdee. Manaih ch hgd bdg olon baraagaa ard tumendee unii n buulgaad zarwal ali2taldaa heregtei. Huns ugaasaa orosoos hyamd bdg