НИЙГЭМ

Т.Батцэнгэл: Хүмүүс “Ямар гоё юм бэ. Уран зураг шиг харагдаж байна” гэхэд нь сайхан санагдлаа

-Манайх мал хариулах, ачлага, уналга гээд бүх зүйлд тэмээгээ эдэлдэг-

Уншигч та ийм дүр зураглалтай өмнө нь таарч байсан уу. Хэрвээ таарвал юу гэж бодох вэ. “Ямар нэгэн уран бүтээл, баримтат киноны зураг авалт юм болов уу” гэж зарим нь бодож магад. Уламжлалт ахуйгаасаа өдрөөс өдөрт хөндийрсөөр байгаа, тэмээнд ачъя гэхээс илүүтэй биеийн амрыг харан машинаар жирийлгэдэг болсон өнөө цагт тун ховор дүр зураг мөнөөс мөн. Мод ачсан 15 тэмээ хөтлөн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвөөр алхаж яваа түүнийг Түмэн-Аюушийн Батцэнгэл гэдэг. Хөвсгөл аймгийн Түнэл сумын гуравдугаар багийн малчин тэрбээр өнөө өглөө мод зарахаар Мөрөнгийн төвд ирсэн нь олны анхаарлыг ихээхэн татав. Түүнтэй утсаар холбогдон, ярилцлаа.

МАНАЙХ 60-ААД ТЭМЭЭТЭЙ

-Сайхан өвөлжиж байна уу, та. Танайх Мөрөнгийн төвөөс хэр зайтай өвөлжиж байгаа вэ?

– Өнөө жил цас багатай, мал тэвээрэг сайтай, сайхан өвөл болж байна. Би 56 настай. Насаараа нутагтаа мал маллан, амьдарч байна. Манайх Мөрөнгийн төвөөс 35 км-ийн зайтай газар өвөлждөг. Энэр, бид хоёр гурван хүүхэдтэй. Хоёр нь тусдаа гарсан, малчин. Манайх 60-аад тэмээтэй. Тэмээг үргэлж унаж, идлэх их чухал. Тиймээс эмнэг голдуу 15 тэмээндээ ачаад ирлээ. Дандаа миний ботгон тэмээнүүд.

-15 тэмээнд мод ачих нэлээд бүл шаардсан ажил. Өмнө ч мөн тэмээндээ ингэж ачаад ирдэг байсан уу?

-Байнга тэмээнд ачиж ирдэг. Энэ удаа хүмүүс их сонирхож байгааг нь анзаарлаа. Хот, хөдөөнөөс хүмүүс залгаад бөөн юм болж байна. Хүмүүс “Ямар гоё юм бэ. Ёстой уран зураг шиг харагдаж байна” гэсэн. Тэгж хэлэхэд нь сайхан санагдлаа.

-Таны зураг фэйсбүүкээр их тархаж, олны сонирхлыг татаж байна. Та анзаарсан уу?

-Харсаан, харсан. Нөгөө “Од” гэдэг нь болоод байгаа юм биш үү (инээв).

ТЭМЭЭНҮҮДЭЭ МОД АЧААД, ШӨНИЙН 02.00 ЦАГТ ГЭРЭЭСЭЭ ГАРСАН

-Олонх хүн бэлтгэсэн модоо машинд ачиж ирээд, худалддаг. Та тийм холоос тэмээнд ачиж ирсэн тань сонирхол татаж байна. Гэрээсээ хэдийд гарав?

-Шөнө 02.00 цагийн үед гараад, өглөө 12.00 цагийн үед Мөрөн хотод ирлээ. Нэг тэмээнд 6-8 мод ачсан. Эхнэр, хүүхдийн хамт дөрвүүлээ 15 тэмээнд цаг гаруй хугацаанд ачлаа.

-Танайх ачлга, уналгандаа тэмээ үргэлж эдэлдэг үү?

-Тэгдэг. Хонь, мал хариулахдаа, нүүхдээ гээд бүх үед тэмээгээ эдэлдэг. Уулархаг нутагт өвөлждөг болохоор мотоцикл ер унадаггүй. Морио л унадаг.

-Танай нутгийнхан тэмээгээ хэр сайн эдэлдэг вэ?

-Манай сумд тэмээтэй ганц айл байдаг нь манайх. IV багт тэмээтэй малчин бий.

УЛАМЖЛАЛ АХУЙГАА ХАДГАЛЖ, БУСДАД МЭДҮҮЛЭХ НЬ МИНИЙ ЗОРИЛГО

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: гадаа

-Тэмээгээ үргэлж тогтмол унаж, эдлэхийн гол ач холбогдол юу вэ?

Мэдээж машинд ачаад ирвэл биед хамаагүй амар. Уламжлалт аж ахуй, өв уламжлалаа хадгалж, хамгаалж явах нь монгол хүн бүрийн үүрэг. Өнөө цагт уламжлалт ахуйтайгаа хамгийн ойр байгаа, хадгалж, өдөр тутамдаа амьдралын хэв маяг болгож яваа хүмүүс бол малчид. Өнөөгийн олонх залуус тэмээн жин, тэмээ хомнох талаар мэдэхгүй. Тиймээс энэ уламжлалаа хадгалъя, бусдад бага ч гэсэн мэдүүлье гэсэндээ би ингэж тэмээнд ачдаг юм. Нөгөө талаар ингэж эдэлж, хэрэглэхгүй л юм бол тэмээтэйгийн хэрэг юу билээ.

-Нутаг руугаа хэзээ буцах вэ?

-Тэмээнд ачиж ирсэн модоо зараад дуусчихсан. Одоо гэр рүүгээ буцах гэж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14 Сэтгэгдэл

  1. хүүе ямар сонин юм бичдэг юм бэ? ккк нөгөө ямаа самнаж тамлаж байна гэдэг шиг юм бичиж байх шив.

  2. Ямар гоё сайхан харагдаж байнаа ёстой сэтгэл хөдөллөө амжилт хүсье сайхан өвөлжөөрэй.

  3. Сайхан харагдаж байна. Зарим м#### амьтан хайр####даг худлаа дүр эсгэсэн хүмүүс монгол ахуйгаа мэдмээр юм. Бидний өвөг дээдэс ингэж хөдөлмөрлөж байж тиймдээч тэд бие хаа яс чанар сайтай байсан. М#### ч гэсэн хөдлөх тусмаа бие нь чангардаг онд тарган ордог юм. Манайхан эр эмгүй л “хөдөлгөөн дутагдаад” байна гэцгээдэг биз дээ. Энэ бол м#### зовоосон ажил биш. Тэмээнүүд нь ямар сайхан өнгө зүстэй, тарган цатг####ан байнаа. Гоё байна амжилт хүсэе. Зовсон м#### ийм байдаггүй юм. Монгол хүн м####аа сайн мэддэг байх хэрэгтэй.

  4. Тэмээнд нуруу ачаа ачихдаа тэмээгээ хайрлах, үс ноосыг нь зулг####ахгүй байх үүднээс хом, бамбай, шат гэдэг зүйлийг хэрэглэдэг. Энэ хүмүүс тэмээгээ хомноогүй, зөвхөн хоёр хажууд нь бамбайг л хэрэглэсэн байна аа.

  5. Дээр нэг гариг андуурцан нөхөр бнаа ккк амьтан тамлаад гэнэ үү? Аргагүй махан толгой юм даа! М#### бол заазанд өгөхгүй юү! Монгол ёс заншил аа судла унш!

  6. Mongol orni ### edelgee daana harin gadaadin farmerin ### taria bordoo em ideed tuuniihee daraa hunsend burgert yavaad huniig targaluulj uuhluuhed zoriulagdana. ###in edlehguim bol usguh shaardlaga baihgui, suuliin ued huduu aj ahiun saiduud medleggui sul humuus shaagdaad olon tumend buruu oilgolt turuuleed bna, ###chidaasaa said tomiloj zuv oilgolt uguh heregtei…

  7. Ёстой монгол ахуй гэж энэ байх даа. Яасан ч гоё юм бэ. Тэмээ гэдэг арчилгаа сайтай бол ийм сайхан амьтан байдаг юм байна гэдгийг одоо цагт бодитоор харуулж байна. Ажилсаг хүн гэж ийм л байдаг юм байна даа. Ёстой ижил олон тэмээ гэж энэ л байх даа. Өнгө зүс ч гэж ёстой янзын харагдаж байнаа. Улам олон сайхан тэмээтэй болохыг хүсье. Амжилт

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button