Нийгмийн

Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2021.01.06 / ЛХАГВА ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР ХӨХ БАР ӨДӨР

Аргын тооллын 1 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын 23, Тугчин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ДеБи
ДеБи
2021-01-06 09:51

Үсчингээ ажлуулач ээ, эд эдлэл,идээ ундаатай болмоор байна.

Холбоотой мэдээ

Back to top button