НийгмийнНИЙГЭМ

СОНСОГЧИД: Халдаг улавч өгөөгүй VS Б.БААТАРХҮҮ: Хуваарилалт хийгдэж байгаа, өгнө

ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасагт өдөрт 180 хүн үзүүлж, тусламж авдагаас 1-2 нь цагдаа, сонсогч байдаг. Тэд гар, хөл, чих нь хөлдсөн, хайрагдсан байдалтай ирдэг талаар ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч Ч.Түмэнбаяр ярьсан юм.  

Уг мэдээллийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс уг асуудлыг үгүйсгэж,  “Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй холбогдож энэ талаар тодруулсан. Одоогоор цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа гар, хөл нь хайрагдаж, хөлдсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Харин энэ сарын 03-ны  өдөр нэг сонсогчийн гар нь хайрагдаж ГССҮТ-өөс эмнэлгийн үйлчилгээ авсан” хэмээн олон нийтийн дургүйцлийг хүргээд амжсан.  Учир нь цагдаа нарын гар хөл хайрагдаагүй, нэг сонсогчийн гар л хайрагдсан хэмээсэн нь сонсогч бол цагдаа биш, бүр цаашлаад хүн ч биш мэтээр ярьсан мэт ойлгогдсон юм. 

Харин нэг өдрийн дараа буюу энэ сарын 07-ний өдөр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад халдаг улавч тарааж байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар мэдээлж, иргэдийн дургүйцэл сайшаалаар солигдсон. Гэвч халдаг улавч сонсогч нарт өгөөгүй, цагдаа нарт л өгч байна гэх гомдол манай редакцад ирсэн юм. Иймд бид таван сонсогчоос халдаг улавч өгсөн эсэхийг тодрууллаа. Тэд одоохондоо өгөөгүй байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн тул ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүтэй холбогдлоо.

Харин тэрбээр бидэнд “Өчигдрөөс тараагдаж байгаа. Юу гэж чамд өгөхгүй гээд сонсогч нарыг ялгаварлах билээ дээ. Хуваарилалт хийгдэж байгаа байх. Маргааш хамгаалалтад гарч байхад нь өгнө” гэв.

Хэрэв түүний хэлсэн үнэн бол өнөөдөр сонсогчид халдаг улавчтай болох нь. Харин худал бол сонсогчдыг дахиад л ялгаварлаж байна гэсэн үг юм. Уг асуудлыг бид ахин тодруулж мэдээлэх болно.


ӨМНӨХ КОНТЕНТ: Сонсогчдод хангалтаар өгсөн илчгүй хувцас “ГОЛОГДЖЭЭ”

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 8, 2021 09:47

Монголчуудаа төрч иргэдч бүх асууд�##�д хүнийг бусдыг яав�##� эрсдэлд оруулахгүй таатай байлгах вэ гэдэг т�##�аас нь харж шийддэг больё.

Зочин
Зочин
1 сар 8, 2021 09:48

hurdan ogooch.yun udaan yum be.holdloo ene heden bojgor tsagdaa nar chin.

Zochin
Zochin
1 сар 8, 2021 10:23

муусайн хурган даргануаруудаа өөрсдөө тэр х�##�дүү гутлаа өмсөөд гудманд гарж эргүүл хийгээд үзюээ. дулаан өрөнд хэвтчихээд хуц�##�даад суухын

Зочин
Зочин
1 сар 8, 2021 21:18

Тогоор х�##�даг юмуу? Ёстой сонсоогүй технологи юм байна.

Өгсөн
Өгсөн
1 сар 8, 2021 21:47

Өчигдрөөс өгсөн гэсэн шүү. Мэдээж бүгдэд нь тарааж амжаагүй байх.

иргэн
иргэн
1 сар 9, 2021 11:19

яаж хэдэн юм унгаах вэ гэж бодохоос бусад нь хамаагүй болсон хорвоо

nysan joruud
nysan joruud
1 сар 10, 2021 12:01

arvchaagui myy sonsogch nar baix yumaa dain bolbol yax yum xaldag ylavch ug gd bj bx yy

Холбоотой мэдээ

Back to top button