Нийгмийн

Овоолготой нүүрсэнд дарагдсан уурын зуухны галчийг аварчээ

Төв аймгийн Номт баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн нэгдүгээр уурын зууханд овоолготой нүүрс нурж нэг хүн дарагдсан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр 11:25 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 11:27 цагт очжээ. Тодруулбал, тэднийг очиход тус уурын зуухны галч 45 настай Б овоолготой нүүрсэнд дарагдсан байжээ. Түүнийг 11:43 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button