Нийгмийн
Баянгол дүүргийн 5,6 дугаар хороон дахь хүнсний дэлгүүр, эмийн сан АЖИЛЛАНА

Нэгдүгээр сарын 8-ны үүрийн 03:00 цагаас эхлэн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар 5,6 дугаар хорооны иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Тодруулбал 25 дугаар эмийн сангийн уулзвараас, Саппорогийн уулзвар, хойшоо гэмтлийн эмнэлгийн уулзвар, дунд зам, UB паласын уулзвар хүртэл нэгдүгээр сарын 11-ны өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ. Хязгаарлалт тогтоосон 5, 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан хэвийн ажиллах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.