НИЙГЭМ

Гурван метрийн гүнд нүүрсэнд дарагдсан иргэний амийг аварчээ

Төв аймаг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-д овоолгоотой нүүрс нурж нэг хүн дарагдсан байсныг Онцгой байдлын газрын аврагчид түүнийг 3 метрийн гүнээс эсэн мэнд гаргаж авчээ. 

Тодруулбал, тус аймгийн Зуунмод сумын Номт баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын нэгдүгээр уурын зуухны овоолгоотой нүүрс нурж нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 11:27 цагт очиход тус уурын зуухны галч 45 настай, эрэгтэй Б овоолгоотой нүүрсэнд 3 метрийн гүнд дарагдсан байсныг 11:43 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button