ДЭЛХИЙ

Ким Жон Ун: Бидний хамгийн том дайсан бол АНУ

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал өнгөрсөн мягмар гарагийн өдрөөс (2021.01.05) эхэлсэн билээ. Эхний өдөр тус хуралд 4,750 төлөөлөгч, 2 мянган хөндлөнгийн ажиглагч оролцжээ. Өмнө нь Ким Жон Ун 2016 онд уг хурлыг явуулж байсан аж.

Тэгвэл Умард Солонгосын төрийн өмчит телевизийн өнөөдөр мэдээлснээр бол Ким их хурлаа үргэлжлүүлэхдээ илүү дэвшилтэт цөмийн бөмбөг бүтээхийг уриалж АНУ-г тэдний хамгийн тод дайсан хэмээсэн байна.

Тэрбээр хурлын үеэр “Бидний гадаад бодлого манай улсын хамгийн том дайсан болох АНУ-г даван туулах чиглэлд ажиллах ёстой. АНУ-г хэн ч удирдсан бай, тэдний Умард Солонгост чиглэсэн бодлогын үндэс огт өөрчлөгдөхгүй” гэсэн юм. Ким Хойд Солонгос цөмийн зэвсгээ зүй бусаар хэрэглэхгүй гэсэн боловч хариу цохилт өгөх чадвартай пуужин үйлдвэрлэх болно хэмээсэн байна.

Ким Жон Ун дан ганц дэвшилтэт цөмийн зэвсгээр зогсохгүй хатуу түлштэй тив хоорондын пуужин, тагнуулын хиймэл дагуул, дрон, дуунаас хурдан пуужин гэх мэт зэвсэг үйлдвэрлэх хэрэгтэй гэжээ.

АНУ-г тун удахгүй захирах Жо Байден өмнө нь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ким Жон Уныг танхай этгээд хэмээж байжээ. 2019 онд Умард Солонгос Жо Байденыг зодуулж үхэхдээ таарсан галзуу нохой гэж доромжилсон юм.

Байден өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзсан үед л Ким Жон Унтай уулзана хэмээж байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-09 15:18

танай хамгийн том дайсан бол чи өөрөө

хэхэ
хэхэ
2021-01-09 18:29

гоё хэллээ гэндээ энэ нөхөр �######�сан ч энэ нөхөр шиг гарууд хойд солонгосоор дүүрэн байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button