ДЭЛХИЙ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 160 гишүүн Трампыг огцруулахыг дэмжив

Ардчилсан намаас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд суудаг 160 гишүүн энэ сарын 5-ны өдөр Вашингтон хотод болсон бослогыг Дональд Трамп өдөөсөн хэмээн түүнийг огцруулах (импичмент) төслийг дэмжжээ. Жо Байден импичментийг батлах эсэх нь Конгрессын асуудал гэсэн юм. Төлөөлөгчдийн танхим уг төслийг дэмжиж баталсан ч Конгрессын дээд танхим импичментийн процесс эхлэх эсэхийг шийднэ.

Тус төслийн ноорог хувилбар дээр “Дональд Жон Трамп нь АНУ-ын Засгийн Газрын эсрэг гэмт хэрэг үйлдэхийг санаатайгаар дэмжиж ёс бус үйл хийсэн” хэмээсэн байна. Төлөөлөгч Нэнси Пелоси ноён Трамп өөрийн хүсэлтээр огцрохгүй бол импичментийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

Харин Цагаан Ордноос үүн дээр мэдэгдэл хийхдээ тус импичмент нь улс төрийн зорилготой бөгөөд хэрвээ батлагдвал АНУ-ыг илүү их санал зөрөлдөөнд оруулах болно гэжээ.

2019 оны арван хоёрдугаар сард Конгрессын доод танхим Дональд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн огцруулах саналыг дэмжсэн байдаг.

Үнэндээ түүнийг огцруулах үйл явц баталгаажин эхлэх магадлал бага. Конгрессын дээд танхим буюу Сенатууд огцрох саналыг хамгийн эртдээ ирэх 19-нд буюу тангараг өргөх ёслолын өмнөх өдөр л хүлээн авах боломжтой гэсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button