ДЭЛХИЙ

Коронавирусийн шинэ хувилбарын мутацид “Pfizer/BioNTech”-ийн вакцин үйлчилнэ

Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн шинэ хувилбар вакцинд тэсвэртэй байж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус мутацилагдсан хувилбар нь “501.V2” нэртэй бөгөөд Зул сарын өмнөх өдөр анх илэрсэн юм. Энэ хувилбар нь Их Британид анх илэрсэн “B.1.1.7” нэртэй мутацилагдсан хэлбэрээс илүү халдвартай бөгөөд вакцинд тэсвэртэй байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэж байсан.

Тэгвэл “Pfizer” компанийн вакцины мэргэжилтэн Фил Домирцерын хэлснээр бол тэдний вакцин мутацилагдсан шинэ хувилбараас амжилттай хамгаалах чадвартай аж. Тэрбээр мэдэгдэлдээ “Бид нийтдээ 16 өөр хувилбар дээр вакцин туршсанаас бүгдэд нь үйлчилж байгаа нь тогтоогдлоо. Энэ бол маш сайн мэдээ. Гэхдээ 17 дахь хувилбарт үйлчилнэ гэх баталгаа байхгүй” хэмээсэн юм. “Pfizer/BioNTech” болон “Moderna” компаниуд мэдээллийн РНХ ашиглаж вакцинаа хийсэн. Ийм вакциныг вирусийн шинэ хувилбаруудад тохируулан өөрчлөхийн тулд зургаан долоо хоногийн хугацаа шаардана гэж эрдэмтэд мэдэгдсэн юм.

Яагаад коронавирус мутацид орж байна вэ? Учир нь тус вирусийн удамшлын мэдээлэл нь РНХ байдлаар оршдог. Хүний эсэд коронавирус халдварлаж ороод РНХ-ээ олшруулдаг. Уг РНХ-г олшруулах явц дунд алдаа гарснаар вирус мутацид ордог байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-09 17:25

Вакцин авчирч эрүүлсэн улс төрчийг ерөнхийлөгчөөр сонговол ямар вэ? энэ бол том боломж гэж харж байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button