ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД
Мутацлагдсан коронавирус ОХУ-д бүртгэгджээ

Шинэ жилийн өмнө Их Британиас буцаж ирсэн ОХУ-ын иргэнээс Их Британид анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар илэрчээ.
Одоогоор түүнд ямар нэг ноцтой шинж тэмдэг илрээгүй бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж.
Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова мэдэгдсэнээр дээрх вирус өмнөх вирусээс аюултай гэхээсээ илүү олон хүнд халдварлах чадвар өндөртэй гэжээ.