НийгмийнНИЙГЭМ

Хөвсгөлд 6.5 магнитуд газар хөдлөлт болж, Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Булганд мэдрэгджээ


Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ.

Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6.5 магнитуд, 05:41 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, 06:02 цагт 5.3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5.6  магнитудын газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь  Улаанбаатар хотын төвөөс 1,000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгджээ.

 Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6.5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. УБ хотын төвд өглөө 5.32 минутын үед хүчтэй мэдэгдэж бүх зүйл чичиргээнд орсон. Ар араасаа 2-3 удаагийн давтамжтай. Гэнэтийн гамшигын үед айл бүр хүн бүр бэлэн байх т####аар анхаарууштай юм байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button