НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Өнөө өглөөнийх шиг газар хөдлөлт 30 жилийн өмнө л болж байсан

ТОДРУУЛГА: Өнөө өглөөнийх шиг 6.5 магнитад хүчтэй газар хөдлөлт 30 жилийн өмнө л болж байсан

Өнөөдөр 05.32 минутийн орчимд Хөвсгөл аймагт 6.5 магнитуд хүчтэй, зургаан удаагийн газар хөдлөлт болсон. Улмаар газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт мэдрэгджээ.

Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад “Хөвсгөл аймгийн Ханх сумаас 30 километрийн зайд 6.5 магнитуд газар хөдлөлт боллоо. Уг газар хөдлөлт Хөвсгөл аймгийн бүх сумд, Улаанбаатар хот, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт мэдрэгдсэн. Ер нь 6.5 магнитад бол хүчтэй газар хөдлөлтөд тооцогдоно. Голомтдоо 8 орчим балл чичирхийлэл үүсгэх хэмжээний хүчтэй. Газар хөдлөлт одоо ч үргэлжилж байна. Нийт 80, 4.5-аас хүчтэй 40 орчим удаа хөдлөөд байна.

Одоогоор Ханх сумд нэг байшингийн Хана цуурсан гэх мэдээлэл байна. Иргэдэд ямар хэмжээний чичирхийлэл мэдрэгдсэнийг одоо судалж байна. 5.5 магнитадаас илүү газар хөдлөлт иргэдэд мэдрэгддэг. Монголд 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөлд өмнө нь ганцхан удаа болсон. Одоогоос 30 жилийн өмнө, 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6.5 магниутад хүчтэй газар хөдлөлт болж байсан” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бат
бат
2021-01-12 11:10

Одон орон геофизикийн хүрээлэн яагаад 2,3 хоног бүүр хэдэн сарын өмнө мэддэг багаж тоног төхөөрөмж байдаг уу цаашид гэнэт ийм хөдлөлт гарахгүй гэх бат�##�гаа �##�га амьд явах эрхтэй шүү хүн ард энэ засгийн газар онцгойгийхон ажлаа олигтойхон хиймээр сурмаар юм их байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button