Нийгмийн

Хөвсгөл аймагт өглөө 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр /2020.01.13/ өглөөний 07:47 минутад 4.2 магнитудтай газар хөдөлжээ. Өчигдөр үүрээр эхэлсэн газар хөдлөлт оройн 18.00 цагт 300 гаруй удаа бүртгэгдсэн бөгөөд өглөөний газар хөдлөлт өчигдрийн газар хөдлөлтийн үргэлжлэл болохыг ООГХ-ээс мэдээллээ.

Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн уршгаар дараах хохирлууд гарчээ. 

  • Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
  • Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх,  Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана,
  • Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
  • Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат,
  • Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button