ДЭЛХИЙ

Жо Байдены тангараг өргөх ёслолын арга хэмжээнд МОНГОЛ ХҮҮ илтгэл тавина

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден энэ нэгдүгээр сард тангараг өргөх товтой байгаа. Уг тангараг өргөх ёслолын хүрээнд Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болдог. Үүнд АНУ-ын онцлох хүүхдүүд, өсвөр насны залуус илтгэл тавидаг.

Харин тус ёслолд “Nickelodeon” сувгийн All That шоуны жүжигчин, монгол хүү С.Чингүүн уг илтгэл тавих урилга хүлээж авчээ. Тэрбээр Time сэтгүүлийн 2020 оны онцлох хүүхэд шалгаруулах нэвтрүүлэгт шүүгчээр ажилласан юм.

Үйл ажиллагаа энэ ням гарагт /2021.01.17/ National Children’s Champaign хуудсаар шууд дамжуулагдах юм байна.

Super excited to join this special event " The National Children's Inauguration and hope to see you guys there too!...

Posted by Chinguun Sergelen on Wednesday, January 13, 2021

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button