Нийгмийн

Үндэсний бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах чиглэлээр санал солилцжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, тус агентлагийн дэд дарга Бенуа Мэйэр-Биш  болон холбогдох бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын эхэнд З.Мэндсайхан сайд Монгол Швейцарын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд үнэтэй  хувь нэмэр оруулсан олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэсэн юм.

Энэ үеэр хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчин, фермерүүдийг Швейцарын холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн үндэсний онцлогыг шингээсэн ноос ноолуур, сүү сүүн бүтээгдэхүүн, сарлагийн хөөвөр, арьсаар хийж байгаа экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх асуудлаар талууд санал солилцсон юм.

Швейцарын холбооны Улсын  буцалтгүй тусламжаар төмсний үйлдвэрлэлийг сэргээх, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөөр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button