Нийгмийн

Тэмээнээс бусад мал сүргийн тоо буурч, 67.1 сая толгой мал тоологджээ

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.

Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.

Малын тооны бууралтад:

  1. Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4%)
  2. Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3%)
  3. Архангай аймгийнх 768.3 мянга (12.5%)
  4. Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9%)
  5. Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6%)
  6. Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна.

Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-15 18:36

М�##�чид маш з�##�ьтай м�##�ын хөлийн татвөр авах болохоор м�##�аа дарж тоолуулдаг муу аргатай хүмүүсдээ

Зочин
Зочин
2021-01-15 22:35

Mash ih m#ltai guilgachin uls

Холбоотой мэдээ

Back to top button