Нийгмийн

ЦЕГ: "Их-Оч” ХХК замын хайрга гаргаж авахаар зөвшөөрөлтэй тэсэлгээ хийсэн

Өнөөдөр /2021.1.17/ учир битүүлэг чичирхийлэл мэдрэгдэж, хүчтэй дуу чимээ гарлаа хэмээх мэдээлэл цахим орчинд түглээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад:

“Манай байгууллагад энэ тухай дуудлага мэдээлэл ирээгүй. Эмээлт орчим байрлах уул уурхайн компани тэсэлгээ хийснээс иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Иргэд ЦЕГ-руу залгаж, мэдээлэл өгчээ. Нарийн мэдээллийн ЦЕГ-аас шалгалт явуулсны дараа мэдээлэх болов уу” гэв.

Харин ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг: "Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс очиж холбогдох шалгалтыг хийхэд "Их-Оч” ХХК нь Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр замын хайрга гаргаж авах зорилгоор холбогдох дүрэм журам, аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр тэсэлгээ хийсэн байна” гэв. Харин МХЕГ-аас:

"2021.01.17-ны өдрийн 13:00 цагт Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэх ажлын хүрээнд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор “Ард капитал” ХХК-ийн захиалгаар, МХЕГ-аас олгосон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас”-ын дагуу, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Их оч” ХХК Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд замын трастын дагуу тэсэлгээ хийсэн байна.
Энэхүү тэсэлгээг хийхэд хууль, дүрэм журам зөрчигдөөгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга, цагдаа зэрэг холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэний төлөөлөл
Иргэний төлөөлөл
2021-01-17 16:27

Мэргэжлийн хян�##�тын байгууллагыг ш�##�гах хэрэгтэй. Яагаад хууль бус зөвшөөрөл олгов? Учир нь зам барилгын ажил хийх цаг болоогүй байхад зөвшөөрөл олгосон байна.

Зочин
Зочин
2021-01-18 00:34

мэргэжилийн хянхлтын авилгачидыг хэн ш�##�гах вэ

Холбоотой мэдээ

Back to top button