НИЙГЭМ

“Хүүхдийн төлөө фонд” нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хандивыг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолт арванхоёрдугаар сарын 30-нд болсон билээ.

Хандивлахаар амласан цахим мөнгө болох 6,556 onecoin зоос буюу нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хандивыг Монгол Улсын одоогийн хууль тогтоомжийн хүрээнд хүлээн авч, бүртгэн, зарцуулах эрх зүйн орчин байхгүй тул дээрх хандивыг хүлээн авах боломжгүйгээ Хүүхдийн төлөө фондоос мэдэгджээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button