Нийгмийн

“Аи-92 шатахууны үнийг 1450 төгрөгөөс нэмэгдүүлэхгүй”

Шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

“Өнөөдөр Монгол улсад газрын тосны үнэ, олон улсын байдал, зах зээлийн тухай та бүхэндээ ярья аа. Монгол улсад шатахууны үнэ шууд гадаад зах зээлтэй холбоотой. Ковид-19-тэй холбоотойгоор дэлхий дахинд газрын тосны үнэ буурсан байгаа. Энэ жил өнгөрөгч жилийг бодвол ковид-19 вакцин гарсан, үнийн судалгаа гарсантай холбоотойгоор өөрчлөлт гарсан. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн түлшний үнэ огцом буурч, зургаан сараас хойш нэмэгдэж эхэлсэн.

2016-2019 оны дунджаар Аи-92 автобензин нэг литр нь 620 ам.доллар, баррель тосны үнэ 61.8, тухайн хагас жилийн дунджаар 2495 төгрөгт хүрч байсан. Харин өнгөрөгч оны нэгдүгээр сард А-80 бензин нэг литр нь 1730, А-92 1835, Аи-95 2240, Аи-98 2200 төгрөгт тус тус хүрч байсан. Харин зургаадугаар сард 1450-1950 төгрөгний хооронд байсан. Өнөөдрийн байдлаар түлшний үнэ тогтворгүй байгаа ч, ард иргэдийн амьдрал хэцүү байгаа учир Аи-92 шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байхад ажиллаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button