ДЭЛХИЙ

Бразилд бүртгэгдсэн коронавирусийн төрөл БНСУ-д илэрчээ

Өмнөд Солонгост Бразилд анх бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбар илэрсэн гэдгийг тус улсын эрүүл мэндийн албан тушаалтнууд өнөөдөр мэдээлжээ. Солонгос улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх газраас мэдээлснээр бол коронавирусийн шинэ хувилбараар халдварласан нийт тохиолдол 18 болж байгаа аж. Үүнээс 15 нь Их Британид анх бүртгэгдсэн B.1.1.7 харин хоёр нь Өмнөд Африкаас анх илэрсэн төрөл байгаа юм. Их Британи болон Өмнөд Африкаас анх илэрсэн хувилбарууд халдварлах чадвар илүү гэж эрдэмтэд үзэж байгаа билээ.

Харин Бразил улсаас илэрсэн коронавирусийн шинэ хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэнийг илтгэх ямар нэгэн баримт одоогоор байхгүй байгаа юм.

Яагаад коронавирус мутацид орж байна вэ? Учир нь тус вирусийн удамшлын мэдээлэл нь РНХ байдлаар оршдог. Хүний эсэд коронавирус халдварлаж ороод РНХ-ээ олшруулдаг. Уг РНХ-г олшруулах явц дунд алдаа гарснаар вирус мутацид ордог байна.

БНСУ Их Британиас ирэх нислэгүүд дээр өнгөрсөн сарын 23-ны өдрөөс хойш хориг тавьж эхэлсэн бөгөөд үүнийгээ сунгасан аж. Мөн өнөөдрөөс гадаадаас ирж буй бүх хүмүүс нисэхээсээ өмнө 24 цагийн дотор PCR шинжилгээ өгч сөрөг гарсан баримт үзүүлэх ёстой гэнэ. Өмнөд Солонгост одоогийн байдлаар 72,729 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Korea Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button