ДЭЛХИЙ

АНУ болон Европын Холбоо А.Навальныйг суллахыг шаардав

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг урд шөнө Шеремьетово нисэх буудалд газардсан дор цагдаагийн албаныхан баривчилсан юм. Түүнийг шүүхийн шийдвэр гартал цагдан хорих аж. Навальныйг 2014 онд төрийн сангаас 4.8 сая ам.доллар хувьдаа завшсан хэрэгт  холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Тэрбээр 10 жилийн ял авч магадгүй байгаа юм.

Навальныйг баривчилсан явдлыг АНУ болон Европын Холбооноос шүүмжилж түүнийг суллахыг шаардсан байна. Тухайлбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Твиттер хуудсандаа “Алексей Навальныйг баривчлах шийдвэр гаргасанд санаа зовж байна. Өөртөө итгэлтэй улс төрийн удирдагч өрсөлдөгчийн дуу хоолойгоос айдаггүй” хэмээн нийтлэл оруулжээ.

Мөн Жо Байден үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилогдсон Жейк Салливан “Кремлинээс ноён Навальный руу хийж буй дайралт нь дан ганц хүний эрхийг зөрчөөд зогсохгүй өөрсдийн дуу хоолойгоо сонсгох хүсэлтэй Орос иргэдийг доромжилж буй хэрэг” хэмээсэн байна. Харин Франц, Итали болон Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарлез Мишель Навальныйг суллахыг шаардсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button