Нийгмийн
Нийслэлээс Хөвсгөлд очсон сэжигтэй тохиолдлын PCR СӨРӨГ гарчээ

Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт очсон иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тухайн иргэнээс хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, PCR шинжилгээний хариуг нягтлахаар, шинжилгээг нь Орхон аймаг руу илгээсэн юм. Харин PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.