Нийгмийн

З.Мэндсайхан: Архины хатуулгийг аажмаар багасгана

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас дараах тодруулгыг авлаа.

-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас архи, согтууруулах ундаанаас авах татварыг нэмж тусгай санд төвлөрүүлээд эргээд архичдыг эмчлэх зардлыг нэмэгдүүлнэ гэсэн агуулгатай хуулийн төсөл батлуулахаар төлөвлөснөө мэдэгдээд байна. Архи дарсны үйлдвэрлэл танай салбарт харьяалагддаг. Та үүн дээр ямар санаа бодолтой байна вэ?

-Архинаас гаргах эмчилгээ, иргэдийг хорт зуршлаас нь салгах оролдлогууд бол зайлшгүй хийх л зүйл. Хэтрүүлсэн хэрэглээ бол ажлын бүтээмж, улс орны хөгжил, тэр байтугай монгол хүний удмын санд заналхийлж буй бодитой аюул. Гэхдээ зөвхөн эмчилгээ гэлтгүй, иргэдийн сэтгэл зүй, хэрэглээний соёлд нь дорвитой өөрчлөлт хийхгүй бол энэ асуудал хэвээрээ үлдэнэ. Хорь, гучин жилийн дараа ч архи дарсны хэтрүүлсэн хэрэглээ гэдэг зүйл бидний толгойг өвтгөсөөр л байх болно шүү дээ. Үүнийг хүчээр шийдвэрлэх ямар ч боломжгүйг бид бүгдээрээ мэднэ. Согтууруулах ундааны хэрэглээг захиргааны аргаар хорих, хязгаарлах нь сөрөг нөлөө ихтэйг дэлхий нийтийн бүтэлгүйтсэн оролдлогууд бэлхнээ харуулдаг.

-Зохист хэрэглээг дэмжсэн бодитой ямар алхам хийх вэ?

-Он солигдохын өмнө согтууруулах ундааны томоохон үйлдвэрлэгчидтэй уулзаж архины хатуулгийг тодорхой үе шатаар, аажмаар багасгах талаар санал солилцсон. Удахгүй ажил хэрэг болно гэж бодож байна. Манай оронд энэ арга тохирно гэдгийг эрдэмтэн судлаачид ч хэлдэг. Ер нь Азийн орнууд бага градустай архины үйлдвэрлэлийг түлхүү дэмжсэн нь асар их үр дүнд хүргэлээ шүү дээ. Энэ бол эхний алхам. Үүний зэрэгцээ архины хэрэглээний зохистой хэлбэрийг нийгэмд байнга таниулж, үр дүнтэй хэлбэрээр иргэдэд сурталчлах ажил тасралтгүй хийгдэх ёстой. Үйлдвэрлэгчдийг ч үүнд татан оролцуулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тодорхой төлөвлөгөөнүүд гаргаад явж байна. Бид ардчилсан, эрх чөлөөт нийгмийг бүтээж байгаа хүмүүс. Юу хэрэглэх нь хувь хүний л сонголт шүү дээ. Сонголт хийх ухамсарт нь сайнаар нөлөөлөх, зохист хэрэглээний зөв дадал суулгах бодлого, арга замыг түлхүү дэмжих нь үр дүнтэй гэж хувь хүний хувьд боддог.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-19 11:29

Тэгэх хэрэгтэй ш дээ.Япон солонгос хятад уосад очиж байсан.Амссан даруйдаа нүүр улайгаад тэгж байгаад зүгээр болчих юм бн лээ.Монголд ангийн уулз�##�танд очоод эх6ий айлдаа тас үсрээд маргааш нь сэрсэн.тэгэхээр ямар аймаар хоруу байгааг харж бгаа биз дээ.Түүнээс хойш монголд архи гээчийг дахиж хэрэглээгүй.Үхэж мэдэх юм байна лээ.Бүтэн хоног юу ч мэдэхгүй үсрээд өгөхөөр энэ архи ямар аймаар бгааг хэлээд өнч байгаа юм биш үү? Согтуудаа үйлдсэн хэргүүд?? Тэр хүмүүс юугаач мэдээгүй бсан байх нь!! Энэ бол аймшиг.Иргэдээ гэмт хэрэг үйлдтэл аймаар муур ч унат�##� юм уу гэж байна@@

Зочин
Зочин
2021-01-19 12:03

Манай архинд тайвшруулагч донтуулаг нойрсуулагч элдэв янзын нэмэлт байдаг. Тэрнээс болоод архи нь гархаар судас агшиж зүрх нь зогсдог гэж дуулсан. Олон з�##�уучууд архи уусныхаа маргааш зүрх нь зогссон байдаг гэсэн энэ үнэн үү

Зочин
Зочин
2021-01-19 12:06

Манайханд нэрмэлээс бусад нь таарахгүй байхаа. Хайран сайхан з�##�уус маань архинд живлээ.

ахмад
ахмад
2021-01-19 14:06

Монголчууд эр, эм,хөгшин, з�##�уу БҮГД АРХИНД ЖИВЛЭЭ!!! Архи ИМпортлохоо ЗОГСООГООД дотооддо АРХИҮЙЛДВЭРЛЭЭ БОЛИХгүй бол ҮНДСЭЭРЭЭ УСТАХАД БЭЛЭН бна. Архи үйлдвэрлэдэг УИХ-н гишүүдээ ШУНАЛАА ТАТАХ бологүй юм ???

Холбоотой мэдээ

Back to top button