НИЙГЭМ

Шинэ агентлагийг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын захирал Б.Цэцэгсайхан даргална

Өнгөрсөн арванхоёрдугаар сард байгуулагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар Б.Цэцэгсайхан томилогдохоор болжээ.

Тэрбээр “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд Анагаах ухааны доктор цолтой. Өмнө нь Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Мэдээлэл өгөхөд: Тус шинэ агентлагийг арванхоёрдугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар байгуулсан.

Засгийн газрын мэдээлэлд,

“Монгол Улсад сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж, импортолжээ. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна. Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээн дурдаж байсан.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button