Мадрид хотод дэлбэрэлт болж гурван хүн нас баржээ

Испани хотын нийслэл Мадридад орон сууцны барилгад дэлбэрэлт болсны улмаас гурван хүн нас барсан байна. Сошиал медиа дээр тавигдсан бичлэгүүдэд дэлбэрэлтийн хохирол тод бичигджээ.
Аврах ажилчид тус барилгатай ойролцоох ахмадын асрамжийн газраас 50 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Дэлбэрэлт болсон барилгын дөрвөн давхар сүйрсэн аж.
Мадрид хотын албан тушаалтнууд дэлбэрэлт хий алдагдсанаас болж үүссэн хэмээн үзэж байгаа юм. Тус дэлбэрэлт нь ажилчид уурын зуух янзалж байх үед, 15:00 минутын (Мадридын цагаар) орчим болсон юм. Үүний улмаас нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн нас баржээ. Харин уурын зуухыг янзалж байсан хүмүүсийн нэг нь алга болсон байна.

Яаралтай тусламжийн газраас мэдээлснээр бол дэлбэрэлтийн газар луу есөн гал сөнөөх баг, 11 түргэний машин очсон аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.