ДЭЛХИЙ

БНХАУ Помпео тэргүүтэй Трампын засагт ажилласан 28 хүнд хориг тавьжээ

Урд шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаглалтай Хятад улс хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Үүнтэй цуг Дональд Трампын доор ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тэргүүтэй 27 өөр хүнийг “худал хэлж заль мэх ашигладаг” хэмээн хориг тавьсан байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам тус хоригийн талаар мэдэгдлийг албан ёсны веб сайт дээрээ Жо Байден тангараг өргөж байх үед нийтэлсэн юм. Тус нийтлэлд Помпео болон хэд хэдэн хүн “Олон тооны галзуу үйлдэл төлөвлөн, сурталчилж гүйцэтгэсэн бөгөөд Хятад улсын дотоод асуудалд хүндээр оролцож, БНХАУ-ын хувийн сонирхлыг үгүйсгэж ард иргэдийг доромжлон хоёр улсын харилцааг ноцтойгоор сүйтгэсэн” хэмээжээ.

Хориг тавиулсан бусад албан тушаалтнуудад худалдааны дарга Питер Наварро, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд Роберт О’Брайн, Жон Болтон нар, Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Алекс Азар, НҮБ-ын элчин сайд Келли Крафт нарын хүмүүс багтаж байгаа юм. Тэдгээр 28 хүн болон ойрын гэр бүлийн хүмүүс нь БНХАУ, Хонконг, Макаод очих боломжгүй  болжээ. Мөн тэдэнтэй холбоо бүхий байгууллагууд Хятад улсад бизнес хийхийг хориглосон байна.

Помпео албан тушаалынхаа сүүлийн долоо хоногуудад Хятад улсын эсрэг хэд хэдэн зүйл хэлсэн юм. Өнгөрсөн мягмар гарагт (2021.01.19) тэрбээр БНХАУ нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, хоморголон устгах ажиллагаа үйлдсэн хэмээсэн. Үүнтэй Жо Байден АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар сонгосон Энтони Блинкен санал нэг байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2021-01-21 12:50

Үмхий хужаа нарт хориг тавь хөдөлдөг болгоныг иддэг заваан юмнууд вирус тараачихаад юу гээд хуцаад бгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button