НИЙГЭМ
“Нэг орцны хавьтал есөн хүн зэрэг нийт 16 халдвар илэрлээ”

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Өчигдөр нийт 12940 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн байна. Эдгээр нь Улаанбаатар хотоос бүртгэгдсэн. Тэдний 15 нь тусгаарлан ажиглах байранд байсан гэр бүлийн ойрын хавьтлууд.
Үүнд БГД-ийн 12-р хорооны 19-р байрны нэг орцны хавьтал болох есөн хүн багтсан. Мөн Монос компанийн голомтын хавьтал хоёр хүн, ХӨСҮТ-ийн нэг ажилтан зэрэг бүртгэгдээд байна.
Аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Үүгээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1584 боллоо. Тэдний 66 хувийг нь эмчлэн эдгээж чадсан” гэлээ.
Г.САНСАРМАА
Ambaselmaa emgen ogtsor!!! Zaluust zaigaa tavij ug!!!