НИЙГЭМ

“Монос”-ын голомт хамгийн идэвхтэй халдвар тарааж байна гэв

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 16 халдвар шинээр бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Тэдний 15 нь тусгаарлан ажиглах байрнаас илэрсэн бол нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан юм байна.

Цаашлаад “Одоогоор Улаанбаатар хотод найман голомтоос халдвар илрээд буй.

Тэднээс “Монос” компаниас гаралтай голомт хамгийн идэвхтэй байна. Энэ голомтоос 40 тохиолдол бүртгэгдсэн. Дараагийнх нь тохижилт үйлчилгээний ажилтнуудын голомт, 17 халдвар илэрсэн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-21 11:31

эрэднэчимэг авгай мөнгө бодож байхаар эрчтэй арга хэмжээ аваа чдээ

Холбоотой мэдээ

Back to top button