НИЙГЭМ

Агааржуулах хоолойгоор халдвар дамжих өндөр эрсдэлтэй байна

Өнөөдөр /2021.01.21/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад 16 шинэ халдвар бүртгэгдсэн. Үүний 15 нь тусгаарлан ажиглах байрнаас илэрсэн бол нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан юм байна.

Энэ үеэр ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл сэтгүүлчийн асуултад хариулахдаа сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Агааржуулах хоолойгоор халдвар дамжих эрсдэл өндөр байгаа. БНХАУ-ын Ухань хотод ресторанд хооллож байсан хэсэг хүмүүс дэргэдээ байсан агааржуулах хоолойгоор халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Гаднын орнуудад ч мөн ийм тохиолдол бүртгэгдэж байна. Иймд иргэд олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа сайн зүүж, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button