НИЙГЭМ

Өлсгөлөн зарлаж байгаа УИХ гишүүн С.Ганбаатарын майхан цахилгаанд холбогджээ

УИХ-ийн гишүүнд С.Ганбаатар 2021 оны нэгдүгээр сарын 21-н өдрөөс Сүхбаатарын талбай дээр майхан барин хугацаагүй өлсгөлөн зарласантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу “..жагсаал цуглааны үед хэв журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, дэлхий нийтийг хамраад байгаа Кодид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлээр хэв журмын хамгаалалт, явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү жагсаал цуглааны үед Сүхбаатарын талбай руу Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хориглосон орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц зүйл /шатах, тослох материал ашигладаг цахилгаан үүсгүүр, ил гал гаргах хэрэгсэл/ нэвтрүүлэхийг завдсан тул тухайн иргэдэд холбогдох хууль сануулан буцаасан байна.

Хүний эрхий комиссоос “Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ гишүүн С.Ганбаатарын байрлаж буй майханг цахилгаанаар хангах тухай” асуудлыг цагдаагийн байгууллагад тавьсны дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагад уламжлан 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр өлсгөлөн зарлаж байгаа иргэний майханг цахилгаанд холбуулан гурван тенийг нэвтрүүлсэн байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-28 15:26

Хамаагүй цахилгаан х�##�аагуур з�##�гаж байж жинхнээсээ шатваа.

ГАНАА
ГАНАА
2021-01-28 17:24

ӨӨ АШГҮЙ ОДОО МАЙХАНИИГ НЬ ДАВХАРЛААД БУЙДАН ТАВЬЖ ӨГӨӨД ТОГООР ХАЛДАГ ХӨНЖИЛ ГУДАС НӨМРӨГӨ ЭНЭ ХАЛУУН ААРЦ ХҮРГЭЖ ӨГЧ БАЙГАА НӨХДҮҮД САЙН ТАНИЛЦААД ДУГААРАА ӨГЧИХӨД ГЭМГҮЙ ТАВАН САРЫН ДАРАА ЕРИНХИИЛӨГЧИИН ТАНГРАГ ӨРГӨӨД ЗОГСОЖ БАЙВАЛ ЯАХУУ ???

Зочин
Зочин
2021-01-28 17:49

Zuv shuuu olon tumen demjij b.aaa

Зочин
Зочин
2021-01-29 00:36

Зөв шүү дээ.эрүүл мэндэд нь санаа зовж байна .тэр их хүйтэн шөнө аймшигтай байд�##�тай хоносон .эрүүлмэндэд нь сөргөөр туссан байгаа.би хувьдаа тэр хүний төлөө юу ч хийж чадаагүй

Холбоотой мэдээ

Back to top button