Нийгмийн

Булганы Баян-Агт суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн “Буурал” гэдэг газар энэ сарын 30-ны өдрийн 23:15 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ талаарх мэдээлэл тухайн өдрийн 23:34 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Агт сумын Засаг дарга Тамгын газрын даргаас тодруулахад тухайн орчинд айл байдаггүй, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button