УЛС ТӨР

Өмнөговь аймгийн өрх бүрд нэг сая төгрөг олгох санал хүргүүлжээ

Өмнөговь аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цар тахлын нөлөөгөөр үүсч байгаа иргэдийн эдийн засгийн хүндрэл, өвөлжилт хаваржилтын цаг үеийн байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг тодорхой шалтгаануудад үндэслэн “Нутгийн хишиг-Өрх бүрд НЭГ сая төгрөг” олгох саналыг дэвшүүлж, аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт хүргүүлж байгаа юм. 

“Нутгийн хишиг-Өрх бүрд НЭГ сая төгрөг” арга хэмжээ нь хавтгайрсан халамж бус цар тахлын нөлөөгөөр орлого хумигдаж, амьжиргаа хүндэрч байгаа, аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь ган зудын байдалтай байгаагаас малын хорогдол эрс нэмэгдэх зэрэг хүндрэлийг даван туулах оновчтой шийдэл болно гэж аймгийн ИТХ дахь Монгол Ардын намын бүлэг үзэж байна.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж төсөвт тодотгол хийх замаар Нутгийн хишгийг олгох боломжтой гэж тус аймгийн МАН-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-02-04 20:01

Насны хишиг хэзээ өгөх вэ цагаан сарын өмнө өгдөг бсан

хүннү
хүннү
2021-02-04 22:04

Өмнөговь Ковидын үет тэгтрээ хүндрээгүй байх. Улаанбаатарыхан яасан гэж бодноо. Бүүр навс унасан. Дээр нь НД-хан 2 хувь нэмээд бүр хог дээр үсэрсэн.

Холбоотой мэдээ

Back to top button