ДЭЛХИЙ
Алдарт жүжигчин Кристофер Пламмер таалал төгсжээ

Холливүдийн алдарт жүжигчин Кристофер Пламмер 91 насандаа таалал төгсчээ. Sound of Music, The Man Who Would Be King, All the Money in the World зэрэг киногоороо алдартай Канад жүжигчин 53 жил ханилсан эхнэр Элейн Тейлорынхоо дэргэд тайван нойрсжээ.
Пламмер анх 1959 онд Stage Struck кинонд дүр бүтээж байсан ба “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн ба “Оскар”-ын наадамд шагнал хүртсэн хамгийн өндөр настай жүжигчин байлаа.
Тэрбээр 82 насандаа "Beginners" киногоороо шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. Пламмер тайзан дээр гараад шагнал руугаа харан “хонгор минь чи надаас хоёрхон насаар л ах юм байна шүү дээ. Энэ олон жилийн турш чи хаана байв даа” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.