Нийгмийн

Шимэгчтэх өвчний өвчлөл 2.6 хувиар буурсан байна

Өнгөрсөн онд шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 89.6 сая мал, амьтан хамрагдахаас 79.8 сая мал хамрагдаж, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө 89 хувийн гүйцэтгэлтэйгээр биелж, өвчлөл 2,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд 51.1 сая малыг угаалганд хамруулж, гүйцэтгэл 79 хувьтай, туулгалтад 15.8 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 117 хувь, боловсруултад 8.4 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 127 хувьтай, үхрийн арьсны гуурын боловсруултад 4.5 сая үхэр хамрагдаж, гүйцэтгэл хувьтай биелсэн байна.

Улсын хэмжээнд бог мал угаалгын 836 суурин ванн ашиглаж байна. Орон нутагт мал угаалгын суурин болон зөөврийн ванн хэрэгцээг хангаснаар мал шимэгчтэх өвчнөөс эрүүлжиж малын тарга хүч нэмэгдэж, малын гаралтай түүхийн эдийн чанар, гарц нэмэгдэх юм.

Мал сүрэгт шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр малын арьс, ширний амьд үеийн гэмтэл 2019 оноос 5 хувиар буурсан мэдээ байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button