Нийгмийн

Сонгинохайран дүүргийн иргэдээс II сарын 11-13-ны хооронд шинжилгээ авна

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн PCR шинжилгээг зохион байгуулахаар болсон.

Сонгинохайрхан дүүргийн хувьд хоёрдугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд иргэдээ PCR шинжилгээнд хамруулахаар болжээ. Тодруулбал, тус дүүргийн 43 хорооны 24500 өрхийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.

Мөн хатуу хөл хорионы үед Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрд нэг шинжилгээний цэг, цэг байхаар төлөвлөжээ. Түүнчлэн явуулын 10 баг гарч тодорхой цэгээс шинжилгээний сорьц цуглуулахад бэлэн болсон байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт бүсчилсэн хаалт, хамгаалалтыг СХД-ийн Цагдаагийн газар хариуцаж ажиллана. Мөн хороо тус бүрийн газрын зураг дээр тэмдэг, тэмдэглэгээ зурж шинжилгээ авах айл өрхүүдийг тодорхойлж дуусжээ.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай “Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хорио цээрийн дэглэмийн үед ажиллах бэлэн байдлыг сайтар хангах, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам, сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага иргэдийг тасалдуулахгүй, гэмтэл учирхаас урьдчилан сэргийлэх, Нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжны хог хаягдал цэвэрлэгээ, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд анхаарах, булаг хөрсний ус халиа дошоо үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгахад арга хэмжээ авч ажиллах, Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах”-ыг үүрэг болгожээ.

Мөн өчигдөр, өнөөдөр хоёр 3655 төрийн албан хаагчдыг коронавирусийн илрүүлэг шинжилгээнд хоёр өдрийн хугацаанд хамруулж байна. Шинжилгээнд хамрагдсан албан хаагчдын ар гэрийнхэн хөл хорионы үед дахин PCR шинжилгээ өгөх шаардлагагүй болохыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button