ЭРҮҮЛ МЭНД

Дэлхийн 75 улс оронд 152 сая тун вакцин хийгээд байна

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдэлээл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны шинжээч Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхийн 75 улс оронд 152 сая тун вакцин хийгээд байна. Өдөрт дунджаар 5.6 сая хүнд вакцин хийж байна.

Нийт бүртгэгдсэн өвчлөлөөс вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо илүү гарлаа. Дэлхий дахинд хамралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор олон судлаачид вакцины судалгаа хийж байна.

АНУ-ын өвчин судлалын төвд хийсэн судалгаагаар вакциныг хоёр тунгаар хийсны дараа 14 хоносон бол ямар нэг өвчтэй хүнтэй хавьтал болсон бол тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн байна.

Гэхдээ эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс хоёр тун хийлгэсэн ч тодорхой хэмжээнд хөл хорионд байна гэж үзсэн байна. Мөн АНУ-ын Өвчин судлалын үндэсний төв 20 мянга гаруй жирэмсэн эмэгтэйд вакцин хийхэд хүндрэл гараагүй, үр дүнтэй байна гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button