Нийгмийн

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай

БИЛГИЙН ТООЛЛЫН 5. 2021.02.16 / МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын 2 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 5, Дэлгэрүүлэгч одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button