
Нийслэл хот 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс шилжсэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн буурлаа.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд массын дунд, далд, шинж тэмдэггүй байсан 102 тохиолдол илрээд байна.
Нийслэл хотын эдийн засгийг идэвхжүүлж, бизнесүүдээ нээн, амьдралын хэвийн горимд шилжлээ. Хөл хорионы дэглэм буурна гэдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төр засаг гээд бүх түвшиндээ хариуцлагаа нэмэгдүүл гэсэн үг гэдгийг ойлгож, хамтдаа хариуцлагатай байцгаая.