СУДАЛГАА: Даавуун маск чийгтэй үедээ илүү үр дүнтэй шүүдэг

АНУ-ын Стандарт, технологийн үндэсний хүрээлэн амны хаалт хийхэд ашигладаг материалуудын шүүх чавдарыг лабораторид туршсан байна. Эрдэмтэд өөр өөр материалуудыг хүний амьсгалтай тэнцэх буюу 99 хувийн чийгшилтэй хайрцганд хийжээ. Үүний дараа тэдгээр материалуудыг хүний амьсгалын хүчтэй тэнцэх шахуурга ашиглан 50-аас 825 нанометр хэмжээтэй давсны талст шүүх чанарыг нь тодорхойлсон байна.

Эрдэмтэд маскаар шүүгдэж гарахаас өмнөх болон дараах агаар дотор буй давсны талстын тоог хэмжжээ. Зургаан өөр төрлийн давууг шалгаж үзэхэд чийгтэй орчинд тэдгээр материалуудын шүүх үр дүн 12-оос 45 хувиар нэмэгдсэн байна. Харин нилон, полиестер гэх мэт нийлэг материалууд даавуутай харьцуулахад чийглэг орчинд үр дүн нь нэмэгдээгүй аж.

Харин N95 гэх мэт хагалгааны амны хаалтнуудын үр дүн бага, их чийглэг орчинд өөрчлөгдөөгүй байна.Эрдэмтэд тус судалгааг “ACS Applied Nano Material” сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд тэд даавуун масканд чийг шингэдэг тул шүүх үр дүн нь нэмэгддэг хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.