НИЙГЭМ

Оюутнуудад олгодог дотоодын тэтгэлэгүүдийн мэдээлэл

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан залууст зориулсан Засгийн газар, албан байгууллага мөн их дээд сургуулиудаас зарладаг тэтгэлгүүдийн тухай мэдээлэл бэлтгэлээ.

МУИС-ИЙН ТЭТГЭЛЭГ

Монгол Улсын Их Сургуулиас зарлаж буй тэтгэлэг нь оюутнуудыг сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутнуудыг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой аж.

Хэзээ зарлагдах: Жил бүрийн арваннэгдүгээр сард.

Тэтгэлэгийн хэмжээ: Сургалтын төлбөрөөс тодорхой хувиар хөнгөлнө.

Хамрагдах оюутны тоо: Нэг жилд 30-аас илүүгүй.

Шалгуур:

Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагч байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх

Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний суралцагч байх,

МУИС-ийг төлөөлж олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд I-III байр эзэлсэн суралцагч

Улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд I байр эзэлсэн суралцагч

Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний III байр эзэлсэн суралцагч

Бүрдүүлэх бичиг баримт:

Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет бөглөх

Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт,

Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх батламж буюу нотлох бичиг баримтын хуулбар,

Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт,

Эссэ бичлэгийн үг нь 500-аас хэтрэхгүй байх бөгөөд дараах  сэдвээс сонгож бичнэ

АШУҮИС-ИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

АШУҮИС захирлын нэрэмжит тэтгэлгийг амжилттай суралцаж буй авъяаслаг, шилдэг болон амьдралын баталгаажих түвшинөөс доогуур оюутанд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд тэтгэлгийн сургалын төлбөр хэлбэрээр олгодог аж.

Хэзээ зарлагдах: Жил бүрийн 9 болон 3-р сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулна.

Шалгуур:

ЭЕШ-ийн үнэлгээгээр АШУҮИС-ийн авбал зохих оноог авч элссэн,

Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлийг амжилттай судалж, суралцах чадвартай, баклавын хөтөлбөрийн сурагч байх,

АШУҮИС-д хоёроос доошгүй улиралд тасралтгүй суралцсан

АШУҮИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл сануулга авч байгаагүй,

Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх

МУБИС-ИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

“МУБИС нь захирлын нэрэмжит тэтгэлэг” болон “МУБИС-ийн эрэгтэй элсэгчдийг дэмжих тэтгэлэг”-ийг оюутнууддаа олгодог байна.

Хэзээ зарлагдах: Жил бүрийн ес болон дөрөвдүгээр сард зарлагддаг

Тэтгэлгийн хэмжээ: Дөрвөн улирал дарааалан 3,7-оос дээш голчтой суралцсан оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлнө.

Шалгуур:

Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолт, анкет

Гаргасан амжилтыг гэрчлэх бичиг баримтыг хуулбарын хамт бүрдүүлснээр эдгээр тэтгэлгийг хүртэх боломжтой болдог байна.

ХААИС-ИЙН ТЭТГЭЛЭГ

ХААИС нь “Захиралын нэрэмжит батламж”-ийг гурван улирал дараалан авсан тохиолдолд сургалтын төлбөрийн 20 хувийг хөнгөлдөг бол “Захирлын нэхэмжит тэтгэлэг”-т тэнцсэн дөрөв хүртэлх суралцагчийн төлбөрийн 50 хувийг хөнгөлдөг байна.

Тэтгэлгийн хэмжээ: Оюутны сургалтын төлбөрийн 20-50 хувь хөнгөлдөг

Шалгуур: “Захиралын нэрэмжит батламж”

Сургуулийн дүрэм, дотоод журмыг зөрчөөгүй,

Баклаврын сургалтын гэрээг зөрчөөгүй, нэг семистерт цуглуулсан кредитийн тоо 15-аас дээш,

Улиралын үнэлгээний голч дүн 3,6 ба түүнээс дээш байх шаардлагатай.

Шалгуур: ХААИС-ийн “Захиралын нэрэмжит тэтгэлэг”

Дараалан дөрөв болон түүнээс дээш улиралд 3,6-аас дээш голчтой суралцсан,

Баклаврын сургалтын гэрээг зөрчөөгүй,

Их дээд сургуулиудын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байр эзэлсэн,

“Хаан кампус” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн биеэр санаачилгатай оролцсон,

Урлаг спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгой амжилт гаргасан байх зэрэг багтана.

ШУТИС-ИЙН ТЭТГЭЛЭГ

Хэзээ зарлагдах: Тус их сургуулийн захиралын нэрэмжит тэтгэлэг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зарлагддаг.

Шалгуур:

Амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой,

Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элссэн, бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор элссэн суралцагчид нэр дэвших боломжтой.

Бүрдүүлэх материал:

Оюутны анкетыг онлайнаар бөглөсөн байх

ЭЕШ-ийн батламжийн хуулбар, өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт

Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол

Амжилт гаргасныг нотлох бичиг баримтын хуулбар

Дараах тэтгэлэгүүд нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн бүх оюутнуудад нээлттэй бөгөөд сургууль үл харгалзан хүсэлт ирүүлэх боломжтой.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Хэзээ зарлагдах: Жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг.

Тэтгэлэгийн хэмжээ: 1,200,000 төгрөг

Хамрагдах оюутны тоо: 30 хүртэлх

ШАЛГУУР:

Техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхий, тив болон олон улсын уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн байх,

Дэлхийн оюутны спортын их наадам, Дэлхийн болон тивийн оюутныаварга шалгаруулах тэмцээнд тус тус эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн байх,

Монголын Оюутны спортын их наадам, Монголын Оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус тэргүүн байр эзэлсэн байх,

Олон улсны хэмжээний мэргэжлийн соёл урлагийн уралдаан, наадамд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн байх,

ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Хэзээ зарлагдах: Жил бүрийн 11 дүгээр сарын 15-нд

Тэтгэлэгийн хэмжээ: 1,000,000 төгрөг

Хамрагдах оюутны тоо: 40 хүртэлх

Шалгуур:

Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын мэргэжлийн чиглэлээр дөрвөн улирал дараалан 3.8-аас доошгүй голч дүнтэй суралцсан байх,

Олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарсан суралцагч байх

Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр сурдаг

Шинэ технологи, бүтээгдэхүүн бүтээж үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан

Эзэмшиж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж, бусдад үлгэр дуурайлал болсон

Улс орны хөгжилд эерэг нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан

Нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн зэрэг шаардлага тавигддаг байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШСЭН ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг

Сурлагын амжилт,  ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар

Бичиж хэрэгжүүлсэн төслийн  үр дүнгийн тухай танилцуулга, хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн  материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг

Хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын  биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрёщс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгаагаа нотлох бусад материалууд

Тухайн тэтгэлэгийн болзлыг хангасан талаар өөрөө 500 үгэнд багтсан эссэ бичих

Шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж нэгдүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, хоёр дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, хоёр шатны нийлбэрээр 85-100 оноотой суралцагчийг шалгаруулдаг байна. Олон улсын арга хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож, холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал мөнгөн шагнал авсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгохгүй гэнэ.

ЗОРИГ САНГИЙН ТЭТГЭЛЭГ

Зориг сангийн хувьд оюутны дөрвөн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Хэзээ зарлагдах: Жил бүрийн 9 сарын эхээр

Тэтгэлэгийн хэмжээ: Тухайн сургуулиасаа хамаараад сургалтын төлбөрийн 50–80 хувийг хангадаг.

Хамрагдах оюутны тоо: 60

Шалгуур:

Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх

Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх,

Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх.

МОННИС ГРУППИЙН ТЭТГЭЛЭГ

2018-2019 оны сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын бүх их дээд сургуулийн I-IV курсын оюутнууд хамрагдах боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурт дараах зүйлс багтдана.

Оюутны голч дүн 3,2-оос дээш байх

Эрдэм шинжилгээний ажилд амжилттай оролцсон,

Аль нэг гадаад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн,

Нийгэм олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцсон байх зэрэг шаардлагатай аж. Дээрх шаардлагыг хангаж байгаа оюутнууд анкет, суралцагчийн өргөдөл, сургуулийн өлбан ёсны тодорхойлолт, баталгаажуулсан дүнгийн жагсаалт, спорт урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалуудын хуулбар, өгөгдсөн сэдвийн хүрээнд эссэ бичсэнээр тэтгэлэг хүртэх боломжтой.

ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Хэзээ зарлагдах: Жил бүрийн 9-10 сард

Тэтгэлэгийн хэмжээ: 600,000 төгрөг

Хамрагдах оюутны тоо: 40

Шалгуур:

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутан байх,

Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлагын амжилтаар тэргүүлэгч байх

Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш

Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжилттай оролцсон, Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцон байх,

Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ.

Мөн Хаан банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэг гэж байдаг. Үүнд 21 аймгийн ахлах ангийн сурагчид материалаа илгээх боломжтой.

ОЮУ ТОЛГОЙН ТЭТГЭЛЭГ

Хэзээ зарлагдах: Жил бүрийн 9 сард

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийг 100 хувь, сар бүр 200,000 төгрөгийн стипенттэй.

Хамрагдах оюутны тоо: Өнгөрсөн жил 25 оюутанд олгосон.

Шалгуур:

Монгол Улсын иргэн байх,

Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн II-IV дүгээр дамжааны оюутан байх,

Уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байх ,

Сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх

Бусад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

БАДРАА САНГИЙН ТЭТГЭЛЭГ

Хэзээ зарлагдах: 10–11 сард

Тэтгэлгийн хэмжээ: 1,000,000

Хамрагдах оюутны тоо: 35

Шалгуур:

МУИС-ийн Бизнесийн сургууль, Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн II-IIIр курсын оюутан байх,

Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх,

Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх,

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-13 15:12

Over The Counter Mediformin Canada Prescriptions Online Prices [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Priligy Really Work

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 22:18

Quien Vende Cialis http://viacialisns.com/#628 - cialis Isotretinoin Mastercard Accepted With Free Shipping Store Buy Cialis Levitra Shop Erfahrung

MatFuse
MatFuse
2020-02-06 04:42

Marque Commander Cialis http://buyciaonlinex.com/# - Cialis Diflucan Cialis Buy Pain Meds Online With E Check

LesOrdiff
LesOrdiff
2020-02-13 04:39

Cuanto Cuesta Cialis En Farmacia http://viacialisns.com/# - cialis canada Cash On Delivery Progesterone Buy Cialis Cephalexin Family

can you buy prednisone over the counter
can you buy prednisone over the counter
2021-10-01 00:49

Fedex Shipping Zentel

propecia amazon
propecia amazon
2021-10-29 22:51

el viagra afecta el corazon

buy cialis online reviews
buy cialis online reviews
2021-10-31 14:17

Propecia Risultati

Stromectol
Stromectol
2021-11-02 10:08

Can Amoxil Treat Bacterial Vaginosis

Viagra
Viagra
2021-11-05 09:47

Acquistare Kamagra Strasburgo

side effects of furosemide in dogs
side effects of furosemide in dogs
2021-11-07 07:12

Commander Cialis 10

brand cialis online
brand cialis online
2021-11-07 19:54

Purchase Tamoxifen

online viagra overnight
online viagra overnight
2021-11-08 04:04

Viagra Comentarios

buy prednisone 10mg online for humans without a prescription
buy prednisone 10mg online for humans without a prescription
2021-11-13 21:16

que es cialis levitra

Priligy
Priligy
2021-11-16 03:30

Buy Kamagra 150mg

canadian pharmacy cialis 20mg
canadian pharmacy cialis 20mg
2021-12-05 20:23

Generika Viagra Rezeptfrei

pregabalin vs gabapentin
pregabalin vs gabapentin
2021-12-07 07:19

Metronidazole Pills Online

purchase cialis online
purchase cialis online
2021-12-09 20:24

Viagra Tabletten Nebenwirkungen

gabapentin side effects for dogs
gabapentin side effects for dogs
2021-12-11 04:59

Levitra 75mg

Холбоотой мэдээ

Back to top button