НИЙГЭМ
Буянт-Ухаа спорт ордонд халдвартай иргэдийг эмчлэхээр ор дэлгэж байна
Өнөөдөр /2021.04.16/ 1107 хүнд халдвар илэрч, улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 20.000 руу дөхөөд байна. Идэвхтэй халдварын тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж, өнөөдрийн 6-тай нийлээд нийт нас баралтын тоо 37 болсон юм.
Иргэдийг авах орны тоо хомс байгаагаас хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг гэрээр тусгаарлаж буй. Тэгвэл Буянт-Ухаа спорт ордонд "Ковид-19”-ийн халдвар авсан иргэдийг эмчлэхээр ор дэлгэж эхэлсэн тухай мэдээлэл байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.